ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 2 /TASS/. Канадын тал Америкийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо бямба гарагт мэдэгдэв.
"Канад улс АНУ-ын шийдвэрт хариу арга хэмжээг авч, тус улсын 155 тэрбум канад долларын (106.5 тэрбум ам.доллар) бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж байна" гэж тэрбээр мэдэгджээ.
Түүний хэлснээр, мягмар гаргаас эхлэн 30 тэрбум канад долларын (20.6 тэрбум ам.доллар) бараанд татвар ногдуулах бөгөөд Канадын компаниуд ба нийлүүлэлтийн сүлжээнүүдэд өөр хувилбаруудыг сонгох боломжийг олгох үүднээс 125 тэрбум канад долларын (85.9 тэрбум ам.доллар) бараанд 21 хоногийн дараа татвар ногдуулна.
“Түүнчлэн бид хариу арга хэмжээнийхээ хүрээнд чухал ач холбогдолтой ашигт малтмал болон эрчим хүч нийлүүлэх, мөн бусад түншлэлийн харилцаатай холбоотой хэд хэдэн тарифын бус арга хэмжээг муж, нутаг дэвсгэрүүдийн эрх баригчидтай зөвшилцөж байна" гэж Ж.Трюдо нэмж хэлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадаас импортолж буй эрчим хүчний эх үүсвэрүүдэд 10 хувь, бусад бараанд 25 хувийн татвар ногдуулах тухай зарлигт бямба гарагт гарын үсэг зурсан юм. Зарлиг хоёрдугаар сарын 4-нөөс хэрэгжиж эхэлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0