НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 31 /TASS/. Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг ашиглахыг АНУ-ын конгрессын гишүүдэд хоригложээ. Энэ тухай “Axios” цахим хуудсанд Төлөөлөгчдийн танхимын хороодод илгээсэн захидлыг эш татан мэдээлсэн байна.
"DeepSeek-тэй холбоотой асуудлыг Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор албан ёсоор ашиглахыг зөвшөөрөөгүй" гэж уг мэдэгдэлд дурджээ.
Үүнээс өмнө Италийн Хувь хүний мэдээллийг хамгаалах газраас уг программыг хаах шийдвэрийг гаргажээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Италид үйл ажиллагаа явуулдаггүй, Европын Холбооны дүрэм журамд захирагддаггүй гэсэн хариуг Хятадын компани өгсөн явдал юм. Хятадын “DeepSeek” компани R1 чатботынхоо шинэ хувилбарыг энэ сарын 20-нд гаргасан билээ.
Уг чатбот нь “OpenAI” компанийн “ChatGPT”-ээс илүү үзүүлэлттэй байгааг шинжээчид хүлээн зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ Хятадын хөгжүүлэгчид "OpenAI" компанийнхаас хамаагүй бага өртгөөр уг чатботыг хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Шинэ бүтээгдэхүүн гарсан нь хөрөнгийн зах зээлд нөлөөлж, Америкийн технологийн "Nasdaq" индекс 3 гаруй хувиар буурч, "OpenAI"-д чип нийлүүлэгч "Nvidia" компанийн хувьцааны ханш 16.86 хувиар унажээ. "DeepSeek" компани "OpenAI"-ийн хиймэл оюуны технологийг зөвшөөрөлгүйгээр олж авсан байж магадгүй гэдгийг "Microsoft", "OpenAI" компаниуд үгүйсгэхгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Барууны либерал алнууд зах зээлийн хуулиа мөрдөөд оюун ухаан,чадвараараа өрсөлдөж чадахгүй арчаагаа алдаад элдэв хоригноос өөр юм толгойд нь орохоо больсон нь эмгэнэл юм .
Зөв.