ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани борлуулалтаараа тав дахь жилдээ дараалан тэргүүллээ.
Компанийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 3.7 хувиар буурсан хэдий ч дэлхий даяар 10 821 480 автомашин борлуулснаар Германы “Volkswagen” компанийг дахин ардаа орхиж, тав дахь жилдээ дэлхийд нэгдүгээрт бичигджээ.
Харин “Volkswagen” өнгөрсөн онд дэлхий даяар 9.02 сая автомашин борлуулжээ. Тус компанийн борлуулалт өнгөрсөн онд 2.3 хувиар буурсан байна. Гуравдугаарт Солонгосын “Hyundai Motor” компани орсон байна. Тус компани дэлхий даяар 7.23 сая автомашин борлуулсан нь 2023 оныхоос 1 хувиар цөөн байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Японы машин азийн хамгийн чанартай машин. Германы машин европын хамгийн чанартай машин
Удахгүй Хятадын хямд цахилгаан машинууд эд нарыг гүйцнэ !
Хятадын хямд хулхи машиныг хэн ч тоож авахгүй.