Монголчууд бид хөгжиж дэвжих гэж үхэн хатан үзэлцэж байна. Сайн хэрэг. Хөгжлийн төлөө тэмүүлэл сайн хэрэг. Харин тэр гэрэлт ирээдүйдээ хүрэх арга чарга нь монголчуудад тэгшхэн заяасангүй. Үзэл бодлоор нь би тэгж дүгнэж байна шүү. Төр-засаг нь оволзтол ажиллаж, уриалж, уриалан дуудаж, халамжилж, гуйж гувшиж, гадаадаас тусламж эрэлхийлээд 30%-ийн ядуурал ба ядуурахад бэлхэн цаана нь хэдэн хувь ч байдаг юм, тэднийхээ өмнө өвдөг сөхрөхийн босгон дээр мөн л гучин хэдэн жил дэнжигнэлээ. Одоогийн Засгийн газар ч бас өмнөхүүдийнхээ адил дэнжигнэн байна. Өвөл гэж нэг гайтай улирал монголчуудад заяагаагүй бол үлдэх урин дулаанд нь шувтан найрлаад наадамлаад байхаас буцахгүй, ийм л зураглал харагдаад байна.
Хөгжлийн гэрэлт ирээдүйд хүрэх арга нь Төр-засгийн хувьд ойлгомжтой. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл нэн чухал. Гэхдээ одоогийн энэ цаг үед олборлох, ухаж гаргах, түүнийгээ урд хөршдөө тасралтгүй экспортлоод тэр их мөнгийг иргэддээ тараах.
Тэгэхийн тулд эдийн засаг-санхүүгийн бодлогоо томъёолж тодорхойлох ба ард түмнээрээ ажил хийлгэж, хийсэн бүтээснээр нь орлогожуулах тухай Төрийн ямар ч өндөр албан тушаалтан бараг л аман дотроо шивэгнэнэ. Тун зориггүйгээр, итгэлгүйгээр. Учир нь цаадуул нь ажил хийж амь зуух анхан шатны ойлголтгүй. Гэр хорооллын төдөн айлыг гаазжуулна, орон сууцжуулж утаанаас салгана гэхчлэн Төр-засгийн “Амны бэлгээс ашдын бэлгэ” нь ядарсан иргэдийн сэтгэлийн угт шингэхээсээ өнгөрсөн. Цаадуул нь төлбөрийн ямар ч чадваргүй, зуух авах боломжгүй айлууд дэндүү олон, тэд үргэлж угаарын аюулын ирмэгт, гэтэл үнэгүй хийж өгдөг төсөв мөнгө, баялаг, хуримтлал гэж Төрд байхгүй. Хэзээ ч бүтэхгүй ажлыг бүтэх гэж байгаа юм шиг мэдээлж цацна. Төлбөрөө шударгаар төлөөд гааз хэрэглээд, шинэ сууцанд орно гэхэд мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр одоо яах вэ? Бэлэн зэлэн, ухаалаг, смарт хариултыг хэл дээ. Төрийн хамгийн нэгдүгээр зэргийн ажил энэ шүү. Мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр яах вэ?
Нийслэлийн иргэдийн төлбөрийн чадваргүй үлэмж олонхи нь популизмын уриан дор баячуудыг сэгсэрч мөнгийг нь хуваан авах сэтгэхүйтэй. Тэс хөндлөн хэвтчихээд баячууд, олигархиудын (хулгайч улс төрчид гэж нэн ихээр ярьдаг!) хөрөнгө мөнгийг хураан авна, тэр нь ард түмний хөрөнгө хэмээн тас гүрийгээд нэг мэдэхнээ хүн болгон 137 сая төгрөгөө хулгайч нараас буцаан авах тухай тэмцлийн галд босч ирж байх шиг. Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг сэргээн байгуулахаар тэмцлийн замд шулуудав уу? Юу ч сэтгэхгүй болтол нь тархийг нь тэгж угаачихав уу, эсвэл өөрсдөө тэгж төрөв үү, зуун жилээр ухарч мөрөөдөх нь ямар логик байна, хариулт байна уу? Зүгээр сууж асар их мөнгөнд гэнэт хүрэх гэсэн адын бодол, тэчьяадал!
Твиттер-ээс нэг монгол жиргээчийн бичсэнийг татаад аваад ирлээ:–Халамж авдаггүй, ажлаа хийгээд амьдралаа аваад хэнд ч гай болохгүй явж байгаа мянга мянган жирийн иргэдийг эх оронч гэж боддог доо. Түүнээс биш лайваар цус ярьж цээжээ дэлддэг хэд биш шүү гэжээ.
XXI зууны дундаж монгол хүнийг мөрөөдөөд жиргэчихсэн юм биш үү? Би энэ жиргээнээс сэдэвлээд гарчгаа сонгосон ухаантай. Дундаж орлоготой дундаж монгол хүн гэж хэн юм бэ? Олон талаас нь тунгаагаад үз! Хөндлөнгийн баримт гэе дээ. Би бол дэлхийн хэвлэлүүдээс иймэрхүү мэдээлэл олж үзэж баясаж, бас монголчууддаа нөлөөлүүлэхээр (хорыг нь маажих, ажиллахаас аргагүй болтлоо хор нь хөдлөх, шар нь гозойх!) хөнөглөдөг нэгэн байгаа юм. 2024 оны үзүүлэлт. Дундаж цалингаар дэлхийд хошуучлагч 10 улсыг нэрлэжээ. Швейцарь нь бусдаасаа тасраад явчихаж.
1.Швейцарьт дундаж цалин 8111 ам.доллар
2.Люксембург $ 6633
3.АНУ $ 6455
4.Исланд $ 6441
5.Норвег $ 5665
6.Дани $ 5642
7.Канад $ 5081
8.Гренланд $ 4665
9.Ирланд $ 4622
10.Нидерланд $ 4581
Нэр бүхий 10 улсыг хараан зүхэж, дээрэмчнээр нь дуудахыг хүлцэж болно. Гэхдээ 10-уулаа дээрмээр баяжчихсан юм биш. Тэнд хөдөлмөрийн бүтээмж нь ингэж үнэлэгдсэн хэрэг. Энэ 10 улсын жишээг манай толгой эдийн засагчид судлаад дүгнэлт хийгээд Төрдөө өргөн бариасай билээ.
Таньдаг залуугийнхаа постыг шууд хуулаад тавьчихлаа. Үнэн л хэлж. Ажил амьдралаасаа таашаал авахгүй бол амьдрахын утга гэж байна уу?
Хөнлөнгийн нэг судалгаа байна. Нэг зуун жилээр ухарч мөрөөдөөд тэгшитгэсэн нийгмийг хүсээд байдагт польш-шведийн иргэн, нийгэм судлаач эрдэмтэн Barbara
Törnquist-Plewa ингэж хариулжээ. “Homo Sovieticus” буюу “зөвлөлт хүн”-ий зан төлөвийн дараахи шинж чанаруудыг тодорхойлжээ:
- Ёс суртахууны хувьд тогтсон үнэт зүйлгүй учир тухайн нөхцөл байдал, хүн, нийгмээс хамааран байнга өөрчлөгдөх ба хэзээ ч тогтсон үнэт зүйлтэй болохгүй.
- Заяаны идэвхгүй, арчаагүй, Төрөөс дээрээс сурган зааварлах, чиглүүлэх үүргийг (патернализмыг) шууд хүлээн зөвшөөрдөг.
- Үр бүтээл, гавьяа зүтгэл, мэдлэгээрээ үнэлэгдэх гэхээсээ хуваарилалт, тэгшитгэлийг хүлээдэг.
- Бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэхээс илүүтэйгээр өөрийн бурууг тогтолцоо руу чихэх, Төрдөө гомдол гаргах, үргэлжид юм нэхэх шаардахыг эрхэмлэдэг.
- Эрсдэл даах чадвартай болж өөрийгөө хөгжүүлэхийн оронд нийгмээсээ аюулгүй, эрсдэлгүй байдлыг шаарддаг гэх мэт.
- Ийм “зөвлөлт” маягийн хүмүүс нийгэмд олшрох тусам тухайн нийгэм ардчиллаасаа ухарч дарангуй нийгэм рүү хальтран орохдоо амархан гэж онолджээ.
Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг мөрөөдөгчдийг энэ эрдэмтэн тодорхойлчихсон юм биш үү?
Artificial Intelligence буюу AI хөгжөөд технологийн дэвшил, инновац гүйцэгдэхгүй болсон цаг үед бид амьдарч байна. Ертөнц шал өөр болсон. Бид бахь байдгаараа баялгаа хувааж хүртэх гэж үзэлцсээр. Тэр нь мухар тэмцэл болчихсон. Гэхдээ шантардаггүй. Зүгээр сууж асар их мөнгөнд хүрэх гэсэн хорхой нь атаархал мөчөөрхөлтэйгээ холилдоод хөгжөөд байдаг. Зүгээр л дундаж орлоготой ДУНДАЖ МОНГОЛ ХҮН-ээ л буй болгож, тойлж, олшруулж, бэхжүүлж, тэд нь нийгмийнхээ олонхи (цөм) болчиход л швейцарийн банкны (дэлхийд зартай) захирал, тариачин хоёр нь яг ижил зиндаанд оччихсонтой адил болчих бус уу? Иймд МОНГОЛ ХҮН-ээ л хөгжүүл, хэрсүүжүүл, ажлын амтанд оруул! Олуулаа биш, гурав аравны тавхан саяуулаа! Төр-засгийн нэгдүгээр, хамгийн амин чухал ажил энэ шүү!
Д.Баярхүү
Сэтгэгдэл6
Энэ заяа нь хаясан монголчуудыг зүгээр л атомын бөмбөгөөр устгачихмаар юм. Угаасаа оршин тогтнож чадахгүй эх орон газар нутгаа өрөнд тавьж газар нутаг эх орноо алдах гэж байгаа заяагүй оркууд шүү дээ.
Зөвхөн сэтгэцийн өвчтөн,гаж донтонууд , галзуунуудад ( psychopath, sociopath) зориулсан мэдээний сайт удахгүй нээгдэнэ. Чамд линк явуулнаа.
103.212.162.101. Чам шиг шизотой маанаг пиздад наад сайт чинь яг зохино
Монгол түмнээ хараагаад яах ве? хөгжлийн жамаараа л явж байна. АНУ-ыг хамгийн зөв замаараа яваа орон гэж хэн танд айлдав даа. Тэнд ч гудамжны гуйлгачин амьдарч л байдаг. Харин манайд гуйлгачин байхгүй шүү. Их баян орны бас бандгар хүүхдүүд түүгээрээ бахархаж амьдарцгаая. Тиймээ төр засгаа шүүмжилж л байг. тэнд чинь бас хөгжлийн үр явж л байдаг юм. Ер нь залуу үе хоцрогдоогүй шүү. тэд өөрийн орон зайгаа хөгжүүлэхдээ л нэг хөгжүүлнэ. харж л байгаарай.
Гандангийн ард байдаг МҮИС чинь хэмжээгээрээ МУИС аас том юм байна лэ ш дэ ! Андуурч ажилласан япон багшийн буруу байхгүй !
Хүн бүрийн туулдаг амьдралын явцад яг өөрсдийнх нь хүрээнд 10000 аас их асуудал үүсдэггүй гэж бодогдоод байгаа. Манай хамгийн гол жигших юм бол дарга ,цэрэггүй нэг л их мэдэгч номлогчид болоод турш ярьдаг. Чимээгүй буюу яг асуудалдаа төвлөрч ажлаа хийж чадах мэргэжил ,боловсролтой ,хүмүүжилтэй тэгээд туршлагатай хүн алгаа!!! Уг нь манай Монгол ийм цөөхүүлээ байж ийм хогийн амьдрах ёсгүй!!!?.