Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын албан хаагчид СХД-ийн 20 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо, "Энхжин" худалдааны төвөөс 22-ын товчоо хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд чингэлэг байршуулж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнийг явган хүний зам дээр өрж тавих, орц гарцыг хаах зэрэг зөрчлүүд илэрсэн юм. Иймээс үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, хотын стандартыг хангуулах зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, хотын стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж, бараа бүтээгдэхүүнээ явган хүний орц гарцыг хааж байршуулах зэрэгт шаардлага тавьж байна. Энэ хүрээнд нийт аж ахуйн нэгж, сууц өмчлөлийн холбоо, иргэдэд хотын стандартыг хангах мэдэгдэл, зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн газрууд хэрэгжилтийг хангасан эсэхийг мөн шалгана” гэв.
Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулж байгаа төмөр авах цэг нь машин, механизм зорчих, иргэд болон ажилчид өөрсдөө зорчих бүсчилсэн зам талбай байхгүйгээс гадга талбайн зохион байгуулалт, хөдөлмөр аюулгүй байдал алдагдсан байв. Иймээс стандарт хангуулах шаардах хуудас хүргүүллээ.
Сэтгэгдэл6
Зөв шүү бас хэрэггүй хашааг буулгах хэрэгтэй
Зөв шүү хожуу гэсэн хийж байгаа нь болжээ
horoololiin zam daguu pavilonuudiig buulgaachee, yavgan yavahad mash hetsuu baidag
циркийн хойт талын дов дээгүүр сургуулийн хүүхэд 31 -р сургууль сант сургууль пионерийн ордон залуу техникчдийн ордон руу явж давдаг өвлийн цасанд дошиж гулгаж хамраараа шааж унадаг хавар намар зун борооны ус шаварт хальтарч хувцсаа завааруулдаг 2-р 3-р 4-р хорооны иргэд хөгшчүүл агаарт гарч ач гучаа дугуй роликонд сургаж хмхрч суудаг газрыг дов болгосон урьдын хотын удирдлагуудын буруу үйлдлийг засч буцааж довыг зайлуулж газрыг цэлийтэл чөлөөлж өгнө үү ахмадууд 2-р 3-р хорооны их хурлын гишүүдийн амлалт намын гишүүдийн шүүмжлэл ахмадын тэмцлийг хүлээн авч длвыг зайлуулна уу
Мөн зөвшөөрөлгүй орон сууцны урд талд машин зогсоол хийж хаалт хийж мөнгө олох явдал их байна.
Мөн зөвшөөрөлгүй орон сууцны урд талд машин зогсоол хийж хаалт хийж мөнгө олох явдал их байна.