Нэгдүгээр сарын 27-ны үдээс хойш ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян тус улсын Зам тээврийн яаманд ирж, хаврын баярын тээврийн бэлтгэл ажилтай танилцжээ.
Тэрээр онцлохдоо, "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хаврын баярын тээврийн ажлын талаар өгсөн чухал зааварчилгааг тууштай хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтаа чангатгаж, хаврын баярын тээврийн үйлчилгээг баталгаажуулж, тээврийн аюулгүй үйлдвэрлэлийн ажлуудыг сайтар ханган, иргэдийг аюулгүй, саадгүй зорчих, ложистикийн тээвэрлэлтийг өндөр үр дүнтэй баталгаажуулах хэрэгтэй. Зорчигч тээврийн саадгүй, тогтвортой байдлыг хангаж, зорчигчдын урсгалын бүтцэд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлын үндсэн зарчмыг баримтлан, хяналт шалгалт, эргүүлийн ажлаа чангатгаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй. Ялангуяа цаг агаарын хувиралтад сайтар дүн шинжилгээ хийж, урьдчилсан сэрэмжлүүлэх мэдээллийг олон сувгаар түгээж, иргэдэд тус дөхөм үзүүлэх, үр өгөөжтэй ажиллах арга хэмжээг тасралтгүй оновчтой болгон сайжруулах ёстой." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0