sonin.mn

Х.Бат-Ялалт тэргүүнтэй Иргэдийн Шударга Шүүх ТББ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ: "Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас шүүх засаглалтай холбоотойгоор дараах мэдээллийг хийж байна. Үүнд: 


1.Шүүгч хэнээс ч хараат бус байж гагцхүү хуулинд захирагдана. Мөн Монгол улсын иргэд бид шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх засаглал ялзарч улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчлэх явдал хавтгайрсан. Сүүлийн үед ерөнхий сайд, хууль зүйн сайд болон шүүхээс хийж буй мэдэгдлүүд нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илчилсэн маш тодорхой баримт гэж ойлгож байна. Бид шүүх засаглалын алдаа завхралыг сүүлийн 20-иод жил засахыг шаардаж тэмцсэн бөгөөд энэ удаад Улсын дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлага хүлээхийг шаардаж байна.


2. Шүүх засаглалын шинэчлэлийг нэн даруй эхлүүлж прокурор, мөрдөх албадууд, өмгөөлөл, шүүн таслах ажиллагаануудыг хараа хяналттай, хуулинд захирагддаг тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийг санаачлан хэрэгжүүлэхийг УИХ, ЗГ-аас шаардаж байна.


3. Улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг зохион байгуулж Ард нийтийн санал асуулга зохион байгуулах замаар тухайн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж байна." гэв.