ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /VOA/. Олон мянган пуужинг амдан сөнөөхийн тулд Израилд ашиглаж буй “Төмөр дээвэр” агаарын довтолгооноос хамгаалах цогцолбортой ижил системийг АНУ-д зохион бүтээж эхлэх тухай зарлигт гарын үсэг зурна гэдгээ Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт мэдэгдлээ.
"Бид америкчуудыг хамгаалж чадах орчин үеийн “Төмөр дээвэр” барих ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой" гэж Д.Трамп Майамид болсон Бүгд найрамдах намын хуралд оролцохдоо хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, цогцолборыг “АНУ-д яг энд бүтээнэ” гэжээ.
Армид "трансжендэр үзэл суртал"-ыг хориглох тухай зарлигаас гадна удахгүй гаргах дөрвөн зарлигийн нэг нь дээр дурдсан зарлиг байх болно гэж Д.Трамп Батлан хамгаалахын шинэ сайд Пит Хегсет ажлаа хүлээж авсан өдөр хэлсэн байна.
Тэрбээр өнгөрсөн онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-д зориулж Израилын “Төмөр дээвэр” цогцолборын хувилбарыг бүтээнэ гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэхдээ энэхүү цогцолбор бол ойрын зайн тусгалын пуужингуудыг амдан сөнөөхөд зориулагдсан тул АНУ-д гол аюул учруулж буй тив хоорондын пуужингаас хамгаалахад тохиромжгүй юм.
Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу дайрсны дараа Газын зурвасаас харвасан ХАМАС-ын пуужингуудыг, мөн Ливаны Хезболла бүлэглэлийн харвасан пуужингуудыг уг цогцолбороор амдан сөнөөсөөр байгаа юм.
“Энэ цогцолбор харвасан пуужин болгоныг сөнөөж байгаа, тиймээс бид ч мөн адил ийм цогцолбортой байх ёстой гэж бодож байна” гэж Д.Трамп хэлжээ.
“Төмөр дээвэр” цогцолборыг Израил улс АНУ-ын дэмжлэгтэйгээр бүтээжээ. Уг цогцолборыг 2011 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд олон мянган пуужинг илрүүлж амдан сөнөөсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
одоогийн хайперсоник пуужингуудыг амдан сөнөөх боломж байхгүй болсоон,израйлын систем реклам төдий л зүйл болж хувирсаан,ямар сайндаа хуситууд батлан хамгаалах яамыг нь пуужиндаад номонд нь оруулж гал зогсоох хэлэлцээр байгуулж, олзлогдогсодоо солилцож байгаа биз дээ,хайперсоник пуужингуудыг хурдаа гүйцэд авч амжаагүй үед нь устгах болохоос нэгэнт хурдаа гүйцэд авсан тохиолдолд бололцоогүй байгаа
Санаа нь бол чиний яриад байгааг ч устгах санаа байгаа болоол шинэ систем бүтээе гэж бнаа.
Сүртэй нэртэй соник.хайпэр. нүүд шиг төмрүүдийг тийм хурдад оруулахын тулд түлшнээс хамаарна. Худлаа сүржигнэхээ болимоор . физик 7 сурахаа дахин дахин уншмаар.
сүрэнхор гомнох ☂️☔️🦪🫙🍲🥧🥞🍪🪙
ОУ-ын судлаачид: Iron Dome пуужингаар харвах болгонд 1 пуужин 30-40 мянган долл. зарцуулдаг. Арабуудын хэрэглэж байгаа "Град" төрлийн пуужин ойролцоо 1 мянган долл, өөрсдийн гар аргаар хийгдсэн "Кассам" пуужин 200 долл. мөргөлдөөн газар авсан бол өдөрт 380 сая долл зарцуулах байсан. 200- 1000 долларын 1ш пуужинг 30- 40 000 долларын үнэтэй пуужингаар унагад гэсэн үг.
ОУ-ын судлаачид: Iron Dome пуужингаар харвах болгонд 1 пуужин 30-40 мянган долл. зарцуулдаг. Арабуудын хэрэглэж байгаа "Град" төрлийн пуужин ойролцоо 1 мянган долл, өөрсдийн гар аргаар хийгдсэн "Кассам" пуужин 200 долл. мөргөлдөөн газар авсан бол өдөрт 380 сая долл зарцуулах байсан. 200- 1000 долларын 1ш пуужинг 30- 40 000 долларын үнэтэй пуужингаар унагад гэсэн үг.