sonin.mn

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 27 /TASS/. Өнөөдөр Наран дээр М зэрэглэлийн дэлбэрэлт болсныг Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд бүртгэн авчээ.


“Москвагийн цагаар 11:12 цагт /Улаанбаатарын цагаар 16:11 цаг/ Нарны рентген давтамжийн хязгаар дотор M2.7 (N11E88) зэрэглэлийн дэлбэрэлт 30 минутын хугацаанд болсныг бүртгэн авлаа” гэж тус хүрээлэнгийн мэдээлэлд дурдсан байна.  


Дэлбэрэлтийн дараах Нарны рентген тэсрэлтээс Дэлхийн агаар мандлын цэнэгт мандалд үзүүлэх нөлөөллийн түвшин R1 (сул) болж нэмэгдсэн байна. Эл нөлөөллийн түвшнийг таван зэрэглэлд хуваадаг бөгөөд хамгийн өндөр нь R5 юм. Наран дээр болж буй дэлбэрэлтүүдийг цацраг идэвхт туяаны ялгаралтаас хамааруулан A, B, C, M ба X гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байна. Хамгийн доод ангилал буюу A0.0 нь Дэлхийн тойрог замын 1 хав.дөр.м талбайд 10 нВт хэмжээний туяа ялгарч буйг тодорхойлдог бөгөөд зэрэглэлийг заасан нэг үсэгнээс нөгөө үсэгт шилжихэд туяаны хүчин чадал 10 дахин нэмэгддэг ажээ. Наран дээр дэлбэрэлт болсноор Нарны плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсдэг байна.  





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг