Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна.
Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина. Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан. Тус замыг барихад трасст 36 нэгж талбар өртөж байгаа учраас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулж, нөхөн олговор болон газар дүйцүүлж олгоно. Туулын хурдны замтай дараа, дараагийн хоёрдугаар түвшний замууд огтлолцох юм. Тус хурдны замыг барихдаа ямар ч зам, гүүр хаахгүй” гэв.
Сэтгэгдэл8
энэ нямбатар сүүлийн үед оросуудтай их сүжрээд байгаа . фашист орк ороZуудыг тендерт шалгаруулах вий дээ. ард түмэн анхааралтай харж байгаа шүү
Энэ хурдны замд хажуугаас орж ирэх орц, гарц баййх юм яриад байна лээ. Хурдны замд машин 100-аас доошгүй хурдтай явдаг. Замд гэнэт хажуугаас машин ороод ирэхэд шууд очоод мөргөх юм уу???
Сургууль соёлын асуудлаа шийдчих тэгвэл түгжрэлгүй болно
Zaisangiin guuriig davhar mavhar bolgochihood nuraadaggui yumuu? boon tugjrel. Zvgeer baisan guur shuu dee
Zaisangiin guuriig davhar mavhar bolgochihood nuraadaggui yumuu? boon tugjrel. Zvgeer baisan guur shuu dee
Мэдээж Хятадууд л орж ирнэ, хэзээ ч авилга өгч авдаггүй Япон Герман орж ирэхгүй....
Хийе гэвэл болдог л юм бна.урд нь дандаа мөнгө хараад ажил нь явдаггүй байж л дээ
Ням дарга арай бөндгөр дутуу байна даа. Хийх байхаа олж ядаад л. - Хэдэн ядарсан хүн чинь унаагүй бол өвлийн улиралд сүйрнэ шүү дээ. - Машины улсын дугаарыг наймаа болгоод л цэцэглүүлж байна. - Гаднаас баруун жолоотой машин оруулахыг зогсоолдоо. - Юм хийхдээ тэр нэг цагаан толгойтой буриад нөхрөөс асуугаач дээ. Ер нь Та тэр хөгшин буриадыг дуурайгаад барахгүй, чадахгүй дээ. Тэр өвгөн чинь яаж ч муу бодсон нэг муу физик үзсэн юм шүү дээ. Чи физик гэдэг юү вэ гэдгийг гадарлана биз дээ. Эрх биш. Харин сайн арга бол чи үнэхээр дарга юм бол тэр цагаан толгойтой хөгшин буриадыг авчраад чи хий. Хийж чадахгүй бол арьсыг чинь хуулнаа гээд хийлгээчэй. Чи дарга шүү дээ. Дараа нь дарга ням л хийсэн гэж түүхэнд үлдэнэ. Тэр буриадыг жаахан ярьж байгаад л мартана. Түүх чинь баримт (шийдвэр) барьж л судалдаг юм даа. Дургүй чинь их хүрээд байвал ичих зовох юмгүй л шууд будаа идчихээчээ. Тэр буриад Метро барих талаар сайн судалсан гэж бодож байна. Японтай бараг гэрээ үсгэлэсэн байж магадгүй юм.