sonin.mn

Нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 28-нд Хятадын цагаан сарын битүүн болно. Хятадын төмөр замын группээс мэдээлэхдээ: "Өнөөдөр буюу 1-р сарын 26-н гэхэд Үндэсний төмөр замаар давхацсан тоогоор 14.55 сая зорчигч аялж, 2091 зорчигч тээврийн галт тэрэг нэмж ажиллуулахаар төлөвлөж байна.


1-р сарын 18-ны өдрийн байдлаар, Фүжөүгийн галт тэрэгний өртөөний зорчигчдын тоо 8 хоног дараалан давхацсан тоогоор 100 мянга гаруй хүрсэн. Зорчигчдын гол урсгал нь төрөл төрөгсдөө эргэн үзэх, хот орж ажилласан ажилчин гэр нутагтаа буцах, аялах зориулалттай жуулчдын урсгал байлаа. Фүжөүгийн галт тэрэгний өртөө баярын өмнөх ачааллын үед 140 мянга гаруй зорчигч тээвэрлэх төлөвтэй байна. Одоогоор Фүжөү хотоос Сычуань, Чунчин, Жэнжөү, Чанша зэрэг чиглэлийн галт тэрэгний тасалбар зарагдаж дуусчээ." гэжээ.


Г.Бямба