1-р сарын 24-ний өглөө Хятадын Нинбо Жөүшань боомтоос хөдөлсөн ачааны хөлөг онгоц Германы хойд нутгийн Вильгельмшавенд хүрчээ. Хятадын Хөх мөрний гурвалжин хойг болон Германы гүний усан дахь цорын ганц боомтыг холбосон "Хятад-Европ экспресс" анхны аялал тээвэр амжилттай болсон нь энэ аж.
Олон чингэлэг тээсэн энэхүү хөлөг онгоцонд Хятадын литийн батерей, хил дамнасан цахим худалдааны бараа зэрэг нэмүү өртөг өндөртэй бараа ачсан ба аялал 26 хоног үргэлжилсэн нь уламжлалт аяллаас арав гаруй хоногоор богиноссон гэнэ.
Вильгельмшавен боомтын холбогдох албан тушаалтан Марк-Оливер Хаусволд хэлэхдээ, "Хятад-Европ Экспресс" нь хоёр боомтыг холбосон шууд тээврийн шугам бөгөөд энэ нь одоогоор Хятадын Хөх мөрний гурвалжин хойгоос Европ руу чиглэсэн хамгийн хурдан усан тээврийн маршрут юм. Бараа хүрсний дараа Унгар, Франц, Бельги зэрэг Европын бусад орнууд руу хуурай замын болон төмөр замын сүлжээгээр тээвэрлэнэ." гэсэн бол
Хятадаас Гамбургт суугаа Ерөнхий консул Цун Ү мөн өдөр ачааны хөлөг онгоц боомтод амжилттай хүрсэн ёслол дээр хэлсэн үгэндээ, "Энэ зам нь Хятад Герман хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчирч, хоёр орны эдийн засагт шинэ эрч хүч сэлбэх болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хязгааргүй аж үйлдвэрлэл, хязгааргүй уул уурхайн олборлолт, хязгааргүй худалдаа, хязгааргүй хэрэглээ, хязгааргүй хаягдалын өмнө байгаль экологи уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна.