2025 оны нэгдүгээр сарын 24-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар утсаар ярьжээ.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Ши Жиньпин дарга өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад, Америкийн харилцааны хөгжил чухал шинэ гараан дээр ирээд байна. Ши Жиньпин дарга АНУ-ын талаар баримталж буй Хятадын бодлогыг бүх талаар тодорхойлсон. Ерөнхийлөгч Дональд Трамп ч нааштай хариу өгч, Ши Жиньпин даргатай сайн сайхан харилцаатай байхыг хүсэж байгаагаа илэрхийлж, Америк, Хятадын хамтын ажиллагаа дэлхийн олон асуудлыг шийдэж чадна гэдгээ онцлон тэмдэглэсэн.
Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцааны чиг хандлагыг тодорхойлж, байр суурийг тогтоолоо. Хоёр талын багууд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих зарчмыг баримтлан, харилцаа холбоо зөвшилцлөө хадгалж, санал зөрөлдөөнөө зохицуулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулж, шинэ эрин үеийн Хятад, Америкийн зөв харилцах замыг эрэлхийлэх ёстой" гэв.
Рубио хэлэхдээ, "Америк, Хятад бол хоёр агуу орон юм, Америк, Хятадын харилцаа 21-р зууны хоёр талын хамгийн чухал харилцаа бөгөөд дэлхийн ирээдүйг тодорхойлох болно. Хятадтай илэн далангүй харилцаж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, хоёр орны харилцааг төлөвшсөн, ухаалаг байдлаар удирдан чиглүүлж, дэлхийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Америкийн тал бэлэн байна. АНУ "Тайваний тусгаар тогтнолыг" дэмжихгүй бөгөөд Тайваний асуудлыг Тайваний хоолойн хоёр тал бүрэн хүлээн зөвшөөрч болохуйц энхийн аргаар шийднэ гэдэгт найдаж байна. " гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Цаашдаа ч сайн мэдээнүүд сонор мялааж - мэлмий нээх байгаа ... бурхааан
Трампыг үхтэл нь жаахан хүлээх нангиад бодлого уу?!
1990 оноос Монгол энэ хоёр улсын колони болсон. Энэ хоёр улс монголыг саалийн үнээ болгон ашиглаж байна. Америкийн ардчилсан намын гишүүн Жон Керри, Энтони Блинкен нар монголд айлчлахдаа монголыг баян бүрд гэж тохуурхаж доромжилж байсан.