Хятадын уламжлалт хаврын баяр буюу сар шинийн баяр дөхөж буй үед буюу 1-р сарын 22-оос 24-ний өдрүүдэд БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус улсын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Хү Лү Дао, Мүгдэн, Бэньши зэрэг хотуудад хүрч, хөдөө тосгон, барааны зах, гэр хороолол, аж ахуйн нэгжүүдээр оржээ.
1-р сарын 24-ний үдээс өмнө тэрээр тус улсын Ляонин мужийн ХКН-ы хороо, захиргааны ажилтай танилцаж, улам их амжилт тогтоохыг хүссэн байна.
Тэрээр энэ үеэр хэлэхдээ: "Зүүн хойдын бүс нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх нь эцсийн эцэст өөрчлөлт нээлтэд түшиглэнэ. Тиймд өөрчлөлт шинэчлэлтийн гол чухал асуудалд анхаарлаа төвлөрүүлж, хүндрэлтэй асуудлыг нэг нэгээр нь зохицуулж, хуулийн засаглалын бүтээн байгуулалт, бизнесийн орчныг сайжруулах, Хятадын онцлогтой орчин цагийн аж ахуйн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгох зэрэг олон талаар хичээл зүтгэл гаргах ёстой.
Өдгөө манай улсын нээлттэй байдал улам тэлсээр байгаа, улс удирдах боловсон хүчнүүд нээлттэй нөхцөлд асуудлыг судалж, шийдвэр гарган, ажлаа амжуулж сурах хэрэгтэй. Хаврын баяр, сар шинэ болох гэж байгаа тулд шат бүрийн намын хороо, захиргаа иргэдээ сайтар халамжилж, зорчигч тээвэр, зах зээлийн хангамж, соёл урлагийн үйл ажиллагааг сайтар зохицуулахын зэрэгцээ, үйлдвэрлэл, амьжиргааны аюулгүй байдлыг сахин хамгаалж, иргэд түмэн сар шинээ амар амгалан, аз жаргалтай тэмдэглэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Hyatadad hairtai heseg mongol humuus ev sanaanii negdelee ilerhiilj 29nd tsagaalna gesen
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Гүн улсыг задлахаар сэтгэл шулууджээ. Тарампыг тангараг өргөхөөс ердөө 15 минутын өмнө Жо.Байден "гэр бүлээ" өршөөжээ. Үүнийг сонссон Д.Трамп, Өө тэгээ юу? Тэр өөрийгөө өршөөхийг мартсан байна хэмээн хошигножээ. Жо.Байдены гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн шийдвэрийг хүчингүй болгох талаар улс төрийн хүрээлэл болон Америкчууд хүчтэй шаардаж байгаа юм байна. Ялангуяа Ковид 19-той холбоотой доктор Энтони Фаукийн өршөөлийг цуцлахыг илүү хүчтэй шаардаж байгаа ажээ.