ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 25 /VOA/. Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн дагуу хийх хоёр дахь солилцооны үеэр Палестин хоригдлуудаар солилцох Израилын дөрвөн эмэгтэйн нэрийг ХАМАС бүлэглэлийнхэн баасан гарагт зарлажээ.
Карина Ариев, Даниэлла Гилбоа, Наама Леви, Лири Албаг нарыг суллана гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна. Эдгээр дөрвөн эмэгтэй бол 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхний үйлдсэн халдлагын үеэр Израилын өмнөд хэсэгт орших “Нахаль-Оз” баазаас барьцаалагдсан Израилын цэргүүд юм.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба нэрсийн жагсаалтыг зуучлагчдаас хүлээн авсан гэдгээ батлаад, хариуг нь дараа нь өгнө гэж мэдэгджээ.
Бямба гаргийн үдээс хойш солилцоо эхлэх төлөвтэй байна. Гал зогсоосон эхний өдөр буюу нэгдүгээр сарын 19-нд ХАМАС гурван израил эмэгтэйг сулласны хариуд Израилын тал 90 палестин хоригдлыг сулласан юм.
Гал зогсоох хэлэлцээрийн эхний шатанд Израилын шоронгуудад хоригдож буй палестин хоригдлуудыг суллахын хариуд ХАМАС бүлэглэл барьцааны 33 хүнийг суллахын сацуу хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлж, Газын зурвасын зарим хэсгээс Израилын цэргийг татан гаргах төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Өмхий еврейчүүд исламуудыг өдөж дайтаж исламуудыг газар нутгаас нь европ руу дүрвүүлж цагаачлуулдаг бодлогыг эсэргүүцэж байна.