МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 25 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин илэрхийлжээ.
В.Путин баасан гарагт Оросын төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, Д.Трамптай уулзаж АНУ болон ОХУ-ын харилцан сонирхож буй бүх асуудлаар тайван яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй гэсэн байна. Мөн тэрбээр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчтэй бид үргэлж ажил хэрэгч, прагматик, итгэлтэй харилцаатай байсаар ирсэн гэж хэлжээ.
Оросын төрийн тэргүүн мөн 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдсан байна. Хэрэв Д.Трамп ерөнхийлөгч байсан бол 2022 онд Украинд үүссэн хямралаас зайлсхийх боломжтой байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна гэж В.Путин ярьжээ.
Пүрэв гарагт Д.Трамп В.Путинтэй аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Украины дайныг даруй дуусгах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Болж дээ хөө.
Трамп өчигдөр Америкаас санхүүждэг бүх цэрэг дайны санхүүжилтыг зогсоосон, сайхаан сайхан. фашист НАТО, нацист Укр, сионист Израйль будаа, ккк, Израйль түрүүлж мэдээлэл авсан болоод тэр байх бүүр 7 хоногийн өмнө буулт хийж Хамастай хэлэлцээнд орсон. Израйлийн шоронд байсан 730 гаруй Палестин хоригдлыг Хамасын барьцаанд байсан 30 гаруй хүнээр солилцсон.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Гүн улсыг задлахаар сэтгэл шулууджээ. Тарампыг тангараг өргөхөөс ердөө 15 минутын өмнө Жо.Байден "гэр бүлээ" өршөөжээ. Үүнийг сонссон Д.Трамп, Өө тэгээ юу? Тэр өөрийгөө өршөөхийг мартсан байна хэмээн хошигножээ. Жо.Байдены гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн шийдвэрийг хүчингүй болгох талаар улс төрийн хүрээлэл болон Америкчууд хүчтэй шаардаж байгаа юм байна. Ялангуяа Ковид 19-той холбоотой доктор Энтони Фаукийн өршөөлийг цуцлахыг илүү хүчтэй шаардаж байгаа ажээ.
Гөлөг болоод гийнаад эхлэж дээ.Шунал ихэдвэл улсаараа сүйрэхээ мэдэрч дээ.
Орос дууссөөн одоо өнгөрсөөн
Орос дууссөөн одоо өнгөрсөөн
Oros eh oron hezeech duusahguiee goridoh hereggui ! dain bol Baiden tuunii dagaldagch baruunii nohod mun NATOgiin turhirtaas ehtei ym , odoo zarim uls n buruugaa oilgoj bn , oros hezeech ylagdahgui !