
Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засгийн Газар Мексикийн булангийн нэрийг өөрчлөх, Панамын сувгийг хяналтдаа авах, Гренланд арлыг худалдан авах тухай төлөвлөгөөгөө зарлаж, нутаг дэвсгэрээ өргөжүүлэхийн тулд цэргийн болон эдийн засгийн арга хэмжээ авахыг үгүйсгээгүй нь олон улсын анхаарлыг татаад буй. Хятадын Төв радио телевизийн CGTN сувгаас явуулсан санал асуулгад оролцогчдын 78.6 хувь нь энэ төлөвлөгөөг эрс эсэргүүцэж, дээрэнгүй үйлдэл хэмээн шүүмжилжээ.
Америкийн Нэгдсэн Улсын Засгийн Газрын төлөвлөгөөнд Мексикийн булангийн нэрийг өөрчлөх асуудал багтсан бөгөөд санал асуулгад оролцсон хүмүүсийн 66.4 хувь нь энэ шийдвэр нь газарзүйн болон соёлын уламжлалыг алдагдуулж, НҮБ-ын эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзсэн байна. Мөн 83.7 хувь нь Панамын сувгийг хяналтдаа авах оролдлогыг Панамын бүрэн эрхэд халдсан, түрэмгий үйлдэл гэж дүгнэжээ.
Санал асуулгад оролцогчдын 82.3 хувь нь Америкийн энэ алхмыг олон улсын эрх зүйн тогтолцоог зөрчиж, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг үл тоосон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Эдгээр үйлдэл нь Панам болон Гренланд арлын харьяалалтай Дани улсын иргэдийн ч дургүйцлийг төрүүлжээ. Судалгаанд оролцогчдын 86.4 хувь нь Америкийн Засгийн газрын энэ бодлого нь холбоотнуудын ашиг сонирхлыг зөрчиж, хоёр талын харилцааг муутгаж байна гэж үзсэн байна.
Санал асуулгад оролцогчдын 72.3 хувь нь Америкийн энэ алхмыг дэлхийд ноёрхлоо хадгалах зорилготой гэж үзэж байгаа бол 84.9 хувь нь уг бодлого бүс нутгийн энх тайван, дэлхийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү санал асуулга CGTN-ийн англи, испани, франц, араб, орос зэрэг олон хэл дээрх платформ нийт 24 цагийн хугацаанд явагдаж, 7083 хүн оролцсон аж.
Г.Бямба
Сэтгэгдэл21
Путин синдром гэдэг өвчин. Бид ч өас өвчилмөар байна. Орост алдсан нутгаа буцааж авая. Цэдэнбал даргын өвөлжөө, хойд хил дагуух зурвас нутаг
Цэ даргын төрсөн "Тун мэнд-1"өвөлжөөг Тувагийн Хандгайтын районоос аваад сүүлд 1977-78 оны үед засч тохижуулаад мөн ийм нэр өгсөн "Тун мэнд-2"өвөлжөөг хуучин нэр ээр нь нэрлэе !
Үнэхээр авах гэвэл энэ улсаа авлигачдаасаа чөлөөлөөд.э/засагаа хүчирхэг болгох хэрэгтэй одоо бол авах биш тарааж өгөх дээрээ байгаа юм биш үү тэнэг дагз аа толгойгоо ажилуулж.юм унш өөрөө боловсор ккк
Мөрөөдөж болно, гэхдээ ингэж мөрөөдөж болохгүй. Ямар ч чадваргүй, ажил хийхийг үзэн яддаг 3.5 сая хүн бн. Монгол жаахан баяжиж болох биз, хөгжиж бол чадахгүй. Оросоос газраа авахын тулд харь гаригийн зэвсгийн технологи эзэмших ёстой биз дээ. Улны асрамжийн моя нар чадах уу?
Канадыг уугуул индианчуудад өгөх болно. Канад угаасаа уугуул индианчуудын төрөлх нутаг.
АНУ ч ялгаагүй, ер нь Америк тив бүхэлдээ индианчуудын өлгий нутаг
Хятадын хэвлэл мэдээлэлийн агентлагууд си даргын санал шийдвэрмйг л гаргана тэнд хятадууд эрх мэдэлтэй болцон бгд л бгн АНУ авах нь зүй ёсных хятадын түрэлтийг хягаарлах хэрэгтэй эд дэлхийг мэддэг болчвол оросыг ч эзлэнэ маш аюултай
Америкийн явдал Хятадуудад ямар хамаа байнаа...
Дураараа өөр улсын газар нутгийг авна гэж ингэж ил тод мэдэгдэж болдог юмуу? НҮБ гэж байгууллага ер нь яг үнэндээ байдаг юмуу? Өдөр болгон дайн байлдаан эзлэн түрэмгийлэл явагдаж байдаг боллоо.
Гэрээгээ зөрчсөн бол НҮБ хамаагүй.
энэ удахгүй чадрах биз дээ
Санаснаар болдог бол нэг засагтай нэг зорилготой нэг ЭЗтай нэг хэлтэй байдаг бол амар зүгээр ккк цаана чинь дэлхийгээр дүүрэн харь гаригийнхан унаа тэрэгтэйгээ парад алхах шахуу тэнгэрт холхиод байхад хаха
Америк дэлхийд засаглах гэсэн бодлоосоо салахгүй хятад орос 2 оос л эмээж бгаа тулдаа зогсоод бгаа байх холхон л байх улс даа
Энэ зарим хүмүүс Нэг л их Путинг шүүмжилсэн хүмүүс байх юм Эсвэл Оростой дайтья гэх нь холгүй байх юм Америк тай Монголыг зүйрлээд Оросоос газар нутгаа авъя чгэх шигТом гүрнүүдийг дууриах гээд байгаа юмуу тэгээд аваач дэ Чадах юмболОросыг дийлбэл ав ав Дани улс Оросын аюул аас айгаад НАТО Д элссэн биз дэ Одоо АНУ Гаа яагаад эсэргүүцэв АНУ гээд сүйд болдог улс биз дэ Оросын аюулаас АНУ л биднийг хамгаална гээд байсан Одоо хараач Алив дэ Даниуд дуугай л Америкаас дагаад далдаганахд яваач дэ Юунд гоншигноов
Мэдээж буруу эсэргүүцэж байна мулгуу амьтан💩
Трамп ч ухаантай юмаа
Удахгүй дайн зогсох болтугай
Trampiin nytag tomsgoh yaria bol erdee l chalchaa asyydal delhiin olon ornuud ylas teriin hyreendee esergyyzene dee!!!
Хятад ар монголоо ав
SAIHAN DAVRAAD L
Эрдсэн, эрээ цээргүй.. санагдахаар байгаа нь үнэн шүү. Ер нь эвгүй улс юм, америк.