АРЛИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /finam/. Дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэл өнгөрсөн онд өмнөх оныхтой харьцуулахад 2.9 хувиар өсөж, 72.76 сая тоннд хүрсэн тухай Олон улсын хөнгөн цагааны хүрээлэнгийн (International Aluminium Institute, IAI) мэдээлэлд дурджээ.
Өнгөрсөн онд Хятад улсад хөнгөн цагааны үйлдвэрлэл 4.1 хувиар өсөж, 43.38 сая тонн, Булангийн орнуудад 0.64 хувиар нэмэгдэж, 6.26 сая тонн, Азийн орнуудад (Хятадыг оруулаагүй) 3 хувиар өсөж, 4.81 сая тоннд хүрсэн байна.
Орос болон Зүүн Европын орнуудын хөнгөн цагааны үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.76 хувиар нэмэгдэж 4.17 сая тонн болсон бол Хойд Америкийн орнуудад 3.98 сая тоннд хүрч 2.23 хувиар, Баруун болон Төв Европын орнуудад 2.83 сая тонн болж 4.24 хувиар тус тус өсжээ. Олон улсын хөнгөн цагааны хүрээлэн бол дэлхийн улс орнуудын хөнгөн цагаан үйлдвэрлэгчдийн холбоо юм. Тус байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэгч томоохон компаниуд багтдаг. Эдгээр компани хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзэлдэг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Мэдээж ш дээ,,,,бөгспутины модон жорлон улсын хөнгөн цагаан металл байтугай юмаар нь дэлхий дутахгүйшдээ,,,хямдхан өгвөл авна,,,өгөхгүй бол тэр л биздээ,,,,бөгспутинээс гуйхуу,,,
Оросын нүүрсэнд хориг шаагаасай,,,,нүүрсээ шахах юмсандаа,,,,
Трамп л ганц найдлага