КАТМАНДУ, 2025 оны нэгдүгээр сарын 23 /Reuters/. Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамжийг 35 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэсэн тухай Балба улсын албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр оргилд гарах төлбөр сүүлийн 10 орчим жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдэх юм.
Гадаадын уулчдад олгодог зөвшөөрлийн хураамж болон бусад үйлчилгээнээс олдог орлого нь Эверест зэрэг дэлхийн хамгийн өндөр 14 уулын найм нь оршдог, мөнгөний гачаалд орсон тус улсад ажлын байрны чухал эх үүсвэр болдог.
8849 м өндөр Эверестэд авирах зөвшөөрөл 15 мянган ам.долларын үнэтэй болно гэж Аялал жуулчлалын газрын дарга Нараян Прасад Регми мэдэгдсэнээ сүүлийн 10 орчим жилийн турш 11 мянган ам.долларын үнэтэй байсан хураамж 36 хувиар өслөө. “Нөөц ашигласны төлбөрт (зөвшөөрлийн төлбөр) өөрчлөлт оруулаагүй удсан тул бид одоо шинэчилж байна” гэж Н.Регми Ройтерс агентлагт ярьжээ. Шинэ тариф ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн уулчид цөөтэй үе буюу 9-11 сар, 12-2 сарын хураамжийг мөн 36 хувир нэмэгдүүлж, тус тус 7500, 3750 ам.доллар болох ажээ. Жил бүр Эверестэд авирах 300 орчим зөвшөөрөл олгодог байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Гүндалай авирна гээд л бэлдээд байгаа гэсэн !