Хятадын аж үйлдвэр болон мэдээллийн технологийн яамны Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн газрын дарга Шие Цүн 1-р сарын 21-ний өдөр мэдэгдэхдээ: "Хятад Улсын 5G сүлжээний суурь станцын тоо 4.25 саяд хүрч, гигабит хэрэглэгчдийн тоо 200 сая давж, “сянь суурин бүрд гигабит нэвтэрч, хөдөө тосгонд бүр 5G сүлжээтэй болсон байна” гэжээ.
2024 онд Хятад улс мэдээллийн шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын орчин үеийн шинэчлэл хөгжлийг эрчимжүүлсэн байна. Улмаар сүлжээний дэд бүтцийн чадавхи, техникийн үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг талаар мэдэгдэхүйц сайжирсан гэнэ.
Мобайл сүлжээний хувьд, 5G стандартын үндсэн патентын мэдүүлэг нь дэлхийн нийт хэрэглээний 42 хувийг эзэлж, хөнгөн жинтэй 5G үндсэн сүлжээ болон захиалгат үндсэн станцуудыг арилжаанд нэвтрүүлжээ. Суурин сүлжээний хувьд, хөндий судалтай оптик утас болон өндөр хурдны оптоэлектроник модулиудыг судан бүтээх талаар ихээхэн ахиц дэвшил гарч, өрөөнд шилэн утас суурьлуулах гэх мэт шинэ технологиуд өргөн цар хүрээтэй хэрэглэгдэж байна. Хиймэл дагуулын холбооны хувьд, "гар утас хиймэл дагуултай шууд холбогдох" зэрэг арилжааны үйлчилгээ хурдацтай явагдаж байгаа гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
21 р зуун бол Хятадын зуун юм !