
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, энэ сарын 24-ний өдөр орон даяар гашуудал зарлахаар болсон юм. Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбат 1990-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллахдаа гаргасан онцлох шийдвэр, зарлигууд, хэрэгжүүлсэн ажлуудыг товчлон хүргэе.
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат:
- Пунсалмаагийн Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 88.1 хувийн саналаар сонгогдож, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөв.
- БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатыг томилов.
- Анхны хориг: Ерөнхийлөгч П.Очирбат Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна.
Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй” гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзэн хориг тавив.
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулав.
- Мэгжид Жанрайсиг шүтээнийг залах зарлиг гаргаж, шүтээнийг дахин залав.
- Өмч хувьчлалын тухай хуулийг батламжлав. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн.
- Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган, “Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэл”-ийг батлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Ардын хувьсгалын 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлдэг уламжлал тогтсон.
- Ерөнхийлөгч П.Очирбат алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Алт” хөтөлбөрийг санаачлав. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.
- Монголын төрийг үндэслэн байгуулагч Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойг зохион байгуулж, Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулахыг дэмжив.
- 1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгож, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрсөн, олон ургальч үзлийг нийгмийн соёл оюуны үндэс болгосон хүмүүнлэг ардчилсан нийгмийн жам ёсны харилцааг тунхаглажээ.
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн хүрээнд Төрийн хан хуур бүтээж, Төрийн өргөөнд залах тухай зарлиг буулгав.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай зарлиг гаргав.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлав. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ.
- Ерөнхийлөгч П.Очирбат “Хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналт, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” мэдээлэл, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн болов.
- 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болж, П.Очирбат 57.8 хувийн саналаар ялалт байгуулж, тангараг өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат:
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын ивээл дор “Дэлхийн монголчуудын их чуулган” Улаанбаатар хотноо болов.
- Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж Засгийн газарт хүргүүлэв.
- Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-аас 1991 онд баталсан 66 дугаар тогтоол нь “Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах ажлыг орон даяар хэрэгжүүлэх төрийн бодлогын чиг хандлагаас ухрах, хүчийг саармагжуулсан шийдвэр болжээ” гэж үзэж хориг тавив.
- Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг санаачлан батлуулав.
- “Архивын талаар авах арга хэмжээний тухай” зарлиг буулгаж, Засгийн газарт чиглэл өгөв.
- “Төрийн удирдлагын хяналт, шалгалтын тухай” хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэв.
- Эх үрсийн баярыг бүх нийтийн амралтын өдөр болгов.
- Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон, БНХАУ-ын дарга Зян Зэминь, Канадын Ерөнхий сайд Ж.Кретьен нартай уулзав.
- Архидан согтуурах ундааны үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээний хүрээг хумих зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгов.
- Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх тухай зарлиг буулгав.
- Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний Айбекс групп, Молам корпорацтай байгуулсан “... гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Засгийн газар эдгээр гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэхээр авсан үүргээ биелүүлсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ардчилсан хүчнийхэн 1994 онд дээрх гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарласны үр дүнд 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээ цуцлагджээ.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
- Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулах талаар нэн даруй шийдвэрлэж хэрэгжүүлбэл зохих асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.
- Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай зарлиг гаргав.
- Өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачлав.
- 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувиар ялалт байгуулав. Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, “...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний суудалд өргөмжилж сонгосон ард түмэндээ талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч П.Очирбатын үеийн гадаад харилцаа:
- 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Япон Улсын Эзэн хаан Акихитогийн хаан ширээнд залрах ёслолд оролцож, Ерөнхий сайд Т.Кайфутай уулзан Монгол, Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
- Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Ж.Буштай уулзав.
- БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар БНХАУ-ын дарга Ян Шанкунь Монгол Улсад айлчлав.
- БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат БНСУ-д айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Украйны Ерөнхийлөгч Л.М.Кравчук Монгол Улсад айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев Монгол Улсад айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлав.
- Австралийн Амбан захирагч Билл Хайден албан ёсны айлчлал хийв.
- Ерөнхийлөгч П.Очирбат БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ-д айлчлав.
- Унгар Улсын Ерөнхийлөгч Арпад Гөнц Монгол Улсад айлчлав.
- Болгар Улсын Ерөнхийлөгч Желю Желев Монгол Улсад айлчлав.
- Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч С.Демирал Монгол Улсад айлчлав.
- Кувейтын Эмир Монгол Улсад айлчлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Франц, Их Британид айлчлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Индонез, Шинэ Зеланд, Австрали Улсад айлчлав.
Сэтгэгдэл31
Хангалттай ажилласан
Өнөөдрийн энэ хортой утаа, хорт хавдраар 1-рт, хотын замын түгжрэл,ард түмний ядуурал! Хангалттай ажилласан байна уу?
1921-1990 хүртэл МАН, 90 оноос хойшхи энэ их хугацааны бараг 90 хувийг мөн л МАН. ялангуяа хотын хувьд бол бүх буруутай хүмүүс нь одоо амьдаараа байж л байна. хөдөөгүүр нэг л насаараа дарга хийсэн, хаа очсон газраа хүндлэгдсэн хөгшин юмнууд. яг үнэндээ ичих нүүр байдаг бол энэ их хугацаанд юу хийж бүтээсэнээ хараад хэдэн үеэрээ ичиж амиа хорлохоор юмнууд монголоор дүүрэн.
Ядахдаа ийм ойрхоны түүх баримтбг мэдэхгүй өөрсдийн дураар хүнийг гутаан доромжилдог таг харанхуй масс улам тэлсээр л..
Huts
Энэ зэргийн юм бичсэнээр сайн ажилласан болохгүй дээ
Монголын газар нутгийн 34 хувийг дархан цаазтай болгож НҮБ д бүртгүүлж гадны эрх мэдэлд шилжүүлсэн новшдоо Үүнийг хүмүүс ойлгоогүй байгаа
Мал минь чиний ойлголт харин их буруу бна!
Мал минь чиний ойлголт харин их буруу бна!
Эрүүл саруул иргэдтэй, ядахдаа утаагүй улс байгуулчихаад дараа нь аймаар мундаг удирдагчтай байсан гэж ярья. Суурийг нь буруу тавьсаншдээ. Мэдлэг, сэтгэлгүй удирдагчтай явж ирсэн нь үнэншднэ
тэтгэврийн хөгшинд улс даяар гашуудаад. албаа гүйцэтгэж байхдаа биш дээ. нюанс ялгаа. намчид нь нэг мин гашуудлын зогсолт могсолт л
Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр энэ хүнээс эхлээд төрийн өндөр сэнтийд дандаа авил6ач хулгайч нар ажилладаг болсон. МАН АН гэх мафийн бүлэглэлийг үүсгэсэн эцэг нь юм даа.Хулгай хийхийг эрх чөлөө гэж тунхагладаг зэрлэг хөрөнгөтний засаглал бий болгосон гавъяатай хүн юм.
Коммунизмаараа байх байж дээ
Хүмүүст нээх шоудаж зарлаад байдаггүй л бсан болохоос парламентын засаглалтай болох эсэх маргааныг хагалж, НҮБ-ын индрээс Монгол Улс бол цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг зарлаж, цөмийн зэвсэгтэй 5 том гүрнээр улсаа хамгаалуулах том яриа хэлцлийг хийсэн хүн л дээ. Бас газрын тосны хайгуулыг санаачилж хийлгэсэн л болохоос Петро чайнад зарсан гэдэг бол цуурхал шд. Соко гэдэг компани өрөм тавьж газрын тос гаргаад дараа нь тэр талбайгаа одоогийн Петро чайнад зарсан юм шд. Нэг бодлын Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үнэн юм дөө. Одоогийн Ерөнхий сайд гэхэд ямар их зүйл хийж бгаа билээ. Гэтэл жижиг сажиг өө сэвийг нь уул овоо мэт сэвж байгааг хараад заримдаа бол гутрах юмаа. Монгол Улс яг хэн удирдвал хүлээн зөвшөөрөгдөх юм бүү мэд. Төрөө дээдэлдэг Монгол хүний уужуу ухаан бүүр алга боллоо шүү
Huue uuruuh ni Helen ug bdag shig Ene jaahan yum huntei bulaatsaldaad yah yum gej bsan sanah yum
Хятад монголыг хорлож, бас үхэж, монгол үхрүүд бид гашуудсаар Монгол мөхлөө. Элбэгдорж үхэхэд Монголчууд цаас шатааж гашуудах буюу монгол мөхсөн байна.
Бас цагаан малгай, цагаан хувцас өмсөөд цаасан мөнгө шатаах юм бол уу?
Tamsagn talig ymar bolgoloo ,alt hutulbur gej hisen nugel nb bagadaagvi oron dayar gashuudah nb bitgii vzen ydaltr duuren coment bna humuus buruu yum bicheegvi l baih .
Монгол нефтээ эрж хайх нь буруу байсан уу. Засгийн газар нь ашигтай гэрээ байгуулах ёстой бусуу
Цэдэнпилийг чинь энэ хүн хэлмэгдүүлээгүй
амьддаа үхсэн хүүр
ЗХУ -д тавьсан өрийг тэглэх бүрэн боломжтой байтал энэ этгээд Ельциний өгсөн архинд тасарч унаад өрийг зөвшөөрөөд аваад ирсэн.
Өр бол төлж дуусгадаг зүйл. Харин монголоос авсан өрөө ЗХУ яаж төлсөн бэ гэдэг сонин шүү. Монгол зээлсэн өрөө орост төлсөн болно. Хуучин зөвлөлт дотор казакстан, украйн, беларус гээд олон улс байсан. Украйн гэхэд монголд машин техник нийлүүлнэ гээд олон сая төгрөг зээлж аваад алга болж байсан. Тэр мөнгө украйн эргүүлж өгөөгүй.
Монголын ард түмэн энэ хүнд итгэл үзүүлж сонгосон. Гэвч Монгол Улсыг Азийн БАР биш БААР Улс болгож, Мэнэнгийн хялганат их т?##?ыг сүйрүүлэх үндсийг тавьж, туурга тусгаар улсын газрын баялгийг харийн улс өөр хоорондоо найм?##?цах эхлэлийг тавьсан хүн. Тийм болохоор л Монголын ард иргэдийн 95 хувь нь энэ Ховдгийн гай-г үзэн ядаж байна.
Эхлээд лебирал хууль гаргахгүй бол хэнч тоож орж ирж хөрөнга оруулахгүй байсан шдээ тэр үед лангуун дээрээ давс махнаас өөр юмгүй байсан шдээ. Улсын жилийн төсөв 500 сая доллар гээд боддоо. чамд л гэхэд бөөстэй бандаашнаас өөр хөрөнгө байсан уу
Манай энэ орчин үеийн хүмүүс ямар их бэлэнчлэх сэтэлгээтэй болчихсон юм бэ? Дорнодын тал гээд л халаглаад байх юм. Тиймдээ тулвал гадаадын хөрөнгө оруулалтын нээлттэй эдийн засгийн бодлого явуулж гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны ачаар Тамсагийн газрын тосны орд нээгдсэн олборлосон одоо тэр нээсэн газрын тосны бааз дээр газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Монгол улс газрын тос экспортологч 52 дахь орон газрын тос боловсруулах 126 дахь орон болж байна. Юу нь муу бна. Газрын тос экспортолсноор манай орны эдийн засагт 2 тэрбум доллар төвлөрсөн байна. Мөнгө газраас ургаж, тэнгэрээс унадаггүй ээ..
Монгол сүйрсэн
УЛС ОРОН 30 ГАРУЙ ЖИЛ ДАМПУУРЧ БАЙХАД УЛС ХӨГЖСӨН , ХЭН НЭГ НЬ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ТУХАЙ ЯРИХ НЬ УТГАГҮЙ ЮМ.
уул уурхай гэрээнүүдээ зассангүй. нөхөн сэргээлт ч хийсэнгүй.
Урт насалж удаан жаргаж дээ, тэгэхдээ мөнч их цусалсандаа, тэр гэрээг цуцалж эргэн харж засаж залруулж болох бсан тэгээгүй. Тэр авилга авсан нь тодорхой, чимээгүй дуугүй идсээр бсан, тэр хувь хүртдэг бсан Монголын буянг барсан хулгайч. Бар биш баар улс болгосон. Тэр хэлсэн үгэндээ өчүүхэнч хүрээгүй
Бид бүхний анхны ерөнхийлөгч асан П.Очирбат гуай таалал төгссөнд гэр бүлийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна