sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.


Тэрээр:"Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргасан. Төрийн тэргүүний гаргасан ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ жишгийн дагуу ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэднийг өнөөдөр Засгийн газрын гишүүнээс чөлөөлж буй бөгөөд УИХ-д өргөн мэдүүлнэ.Улстөрчдийн нотолж чадаагүй хөрөнгө хураах хуулийн төслийг Засгийн газар ирэх 7 хоногийн лхагва гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ.


Бодь группийн оффтейк гэрээтэй нэр холбогдсон шийдвэр гаргалтад оролцсон төрийн бүх албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчилж үлдэж болохгүй. Манай, танай гэж ялгахгүй.


Гашуунсухайтын төмөр замын гэрээ нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Х.Баттулгаас эхтэй. Тэрбээр нууцад авсан. Урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон.

Мөн хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгнө, иргэдтэйгээ хамт үүргээ биелүүлэхийг шаардана.Х.Баттулгыг шалгуулахаар Төгрөг нуурын ордтой холбоотой 507 хуудас материал АТГ-д хүргүүлсэн. Гэвч шалгадаггүй, одоо хүртэл таг байна. Дахиад мэдээллээ шинэчилж өгье дөө. МАН-д санхүүгийн аудит оруулна. Би АН-тай Засгийн Газарт хамтарна, хамтрахгүй гэж юу ч яриагүй, яриагүй зүйлийг ярьсан болгож яриад байгаад гайхаж байна.


Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа тул сайд Д.Батлутын өргөдлийг шийдээгүй.


Ийм үед онцгой салбарыг эзэнгүй байлгаж болохгүй. Мөн Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улираан томилсон. ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг ирүүлэхгүй байна. Шаардлагатай бол чөлөөлнө.Төрийн тэргүүнээр дамжиж Улсын нэр хүндэд халдсан Х.Нямбаатар эх орондоо ир, нотлох баримттай ярь" гэв.


М.Чой