sonin.mn

Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн инженерийн албанаас мэдээлж буйгаар 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1:12 цагт, бүхээгийн гадна 8.5 цаг орчим үргэлжилсэн ажиллагааны явцад “Шэньжөү-19” сансын хөлгийн нисгэгчдийн багийн гишүүн Цай Шюйжэ, Сүн Линдүн, Ван Хаозэ нар нягт хамтран ажиллаж, сансрын станцын робот гар, газар дахь шинжлэх ухааны судлаачдын дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар сансрын станцад сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж суурилуулах, бүхээгийн гадуурх тоног төхөөрөмж болон байгууламжийг шалгах зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сүн Линдүн нар Вэньтянь лабораторийн бүхээг руу эсэн мэнд буцан ирж, бүхээгээс гарах ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай болсон гэнэ.


2024 оны 10 дугаар сарын 30-нд, "Шэньжөү-19" нисгэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн бөгөөд одоо "Шэньжөү-19"-ийн багийнхны "сансар дахь аялал”-ын тал хугацаа дуусах гэж байна. Тэд цаашид тойрог замд олон тооны шинжлэх ухааны туршилт, техникийн туршилт хийх гэнэ.




Г.Бямба