sonin.mn

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 21 /NHK/. Газрын ховор элементүүдийг ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээснээ Японы гарааны компани танилцуулжээ. Дэлхийн автомашины үйлдвэрлэгчид газрын ховор элементүүдийг орлох материалыг эрж хайсаар байгаа юм. Дэлхийн нийт газрын ховор элементийн нийлүүлэлтийн ихэнх хувийг Хятад улс хангадаг. 


Японы “Next Core Technologies” компанид зохион бүтээсэн уг цахилгаан хөдөлгүүрийг энэ сарын эхээр Лас-Вегас хотноо болсон технологийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг болох CES-ийн үеэр танилцуулжээ. 


Энэхүү хөдөлгүүрийг бүтээхдээ тербий, диспрозий гэдэг элементүүдийг ашиглаагүй байна. Эдгээр элементийг цахилгаан хөдөлгүүрийг хэт халахаас сэргийлэхийн тулд ашигладаг ажээ. Тус компанийнхан хэт халалтад тэсвэртэй хөдөлгүүр бүтээхийн тулд металлыг цэвэрлэх, боловсруулах технологийг ашигласан байна.  Уг хөдөлгүүр нь ердийн цахилгаан хөдөлгүүрээс хамаагүй бага цахилгаан хэрэглэдэг гэж Киото мужид төвтэй тус компани мэдэгджээ. Шинэ хөдөлгүүрийг Япон, Европ, АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид захиалаад эхэлсэн байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг