ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна. Мөн бусад халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байгаа дүүргийн Онцгой комисс болон холбогдох албаныханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт 80 гаруй өрх халиа тошинд автаж, дуудлага өгсний дагуу тус байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч, ахин халиа тошин халах эрсдэлгүй болголоо.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодруулахад “Төгөлдрийн гүүр орчмын хэсэгт үерийн барилга байгууламж байхгүй. Шуурхай арга хэмжээ авч 7500 метр.куб суваг татаж, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллаад байна. Мөн автозамын хоёр гүүрэн гарцыг гаргаж, явган замын дөрвөн гүүрийг чөлөөллөө. Бид сүүлийн 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын гэртээ орох орц гарцыг чөлөөтэй болголоо. Одоо сувгаас ус халих эрсдэлгүй болсон” гэв. Мөн булгийн ус ундаргатай газар болон хөрсний ус ихтэй газарт байгаа айл өрхүүдийг газар чөлөөлөлтдөө идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Сэтгэгдэл3
ish yamar mundag 21-r uuny tom neelt xiib? xiix estoi ajil chuny buz dee
Бичиж чадахгүй байж сэтгэгдэл бичих дуртай гэж. Таны бичвэрийг мөхөс би чадан ядан кирилл рүү хөрвүүлбээс - Иш ямар мундаг 21р ууни том нээлт хийб. Хийх естой ажил чуну буз дээ. Хийх гэдэг үгийг таны бичсэнээр хөрвүүлэв. Зүй нь Hiih Монголчуудын бичдэгээр Khiikh гэх байж. Сүүлийнх нь гах гух гэсэн тэнэг сонсогддог уншигддаг тул эхний hiih гэдгээр байх нь зөв байж. Гэхдээ та өөрөө ойлгоод байгаа биздээ наад гахай нохой шиг бичвэрээ
21 дүгээр зууны манлай бүтээн байгуулалт байнаа