ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 18 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп баасан гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярих үеэрээ хоёр улсын худалдааны харилцаа, Тайванийн эргэн тойрон дахь нөхцөл байдал, "TikTok" нийгмийн сүлжээтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
"Бид хамтдаа олон асуудлыг даруй шийднэ гэж найдаж байна. Бид тэнцвэртэй худалдаа, фентанил, "TikTok"-той холбоотой асуудлууд болон бусад олон сэдвээр ярилцлаа. Ерөнхийлөгч Ши бид хоёр дэлхий ертөнцийг илүү тайван, илүү аюулгүй болгохын тулд чадах бүхнээ хийх болно!" гэж Д.Трамп “Truth Social” олон нийтийн сүлжээнд бичжээ.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоноосоо хойш Ши Жиньпинтэй анх удаа утсаар ярьсан нь энэ юм.
АНУ, Хятадын харилцаанд хэд хэдэн хурцадмал асуудал үүсээд байгаа билээ. Өөрийн “TikTok” платформыг худалдахыг Хятадын “ByteDance” компаниас шаардсан хуулийг түр хориглох тухай компанийн хүсэлтийг АНУ-ын Дээд шүүх баасан гарагт хэрэгсэхгүй болгосон байна. “TikTok”-ийг эзэмшигч тус компани хувьцааныхаа хяналтын багцыг худалдахгүй бол сүлжээг үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-д хэрэглэхийг хориглох тухай уг хууль нэгдүгээр сарын 19-ний ням гаргаас хэрэгжиж эхлэх юм.
Д.Трамптай утсаар ярих үеэрээ Ши Жиньпин Тайванийн талаарх Бээжингийн байр суурийг дахин илэрхийлжээ. Ши Жиньпин мөн Америк, Хятад улсууд санал зөрөлдөөнтэй байгаа ч гэсэн ихэнх тохиолдолд бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэдэг гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь Д.Трамп Америкийн бүх төрлийн импортын бараанд 10 хувийн татвар, Хятадаас экспортолж буй бараанд 60 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр Хятад улстай харилцаагаа сайжруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
байлдана гэж бүү горьд гэсэн үү. евроази хангалттай миаралтай болжээ дээ.
Трамп Тайвань , Украины асуудлыг тайвнаар шийдэж , АНУ- ын шинэ ашиг сонирхолыг өөрийн талд шийдэнэ . Хятад , Орос бол дайсан нь биш - тэд өөрсдийнхээрээ АНУ - д ашигтай хөгжиг , хөгшин Европ модннос гарна - гүйцээ ...
моод hawaii- иар дуусгийм болуу guam-р дуусдгиймуу
хар 🚬 үйлдвэрэгч, хуурамч мөнгөн тэмдэгт коин криптовалют үйлдэгчдийг сүлжээгээр тонуулчид, хулгайч алуурчин гаж педо
havana syndrome, сударт 🦻🏼 😾 шээс 💧, (🍂🚬🍷) чихэнд муурын ш дусаа сонсгол орно гэж гардгийм
"Чи бидэнд хэрэггүй,Bye Bey" ЕХ-ны комиссын тэргүүн Урзула фан дер Леуен Дональд Трампад баярын мэндчилгээ дэвшүүлж,хамтран ажиллахад бэлэн байгаа талаар ил захидал явуулжээ. Трамп хариу өгөөгүй бөгөөд тангараг өргөх ёслолын баярт түүнийг уриагүй байна. Энэ нь Брюсселийн хүнд сурталтнуудын "нүүр рүү нулимах" мэт үйлдэл болжээ. Германы AFD намын тэргүүн Алисе Вайдел Италийн Жоржиа Милони, Унгарын В.Орбан нарыг урьжээ. ЕХ-ны хүч суларч,Трампын багийханд тийм ч сонирхолтой бус болжээ. АНУ бие даасан хүчирхэг улс орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна. Урзула фон дер Леуен удаа дараа иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөг хорьж, Элон Маскийн Х-ийг хаах талаар санал тавьж, ширүүн шүүмжилж байсан билээ. Энэ бүхэн Д.Трамп түүний ойр дотныхонд таалагдаагүй байна.