sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1 дүгээр сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийжээ.


Энэ үеэрээ: " 1 дүгээр сарын 15-нд Израиль болон ХАМАС Газын зурваст гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг солилцох хэлэлцээр тохиролцжээ. Үүнд Хятад улс ямар дүгнэлт хийж байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа, "Газын зурваст гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг солилцох хэлэлцээр тохиролцсон явдлыг Хятад улс сайшааж байгаа бөгөөд уг хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлж, Газын зурваст бүх талын, байнгын гал зогсоохыг биелүүлэхийг хүсэж байна. Газын зурвасын энэ удаагийн мөргөлдөөн дэгдсэнээс хойш, даруй түргэн дайны галыг зогсоохыг Хятадын тал уриалж, нөхцөл байдлыг намжаах, жирийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн авран туслалцаа өрнүүлэхийг урагш ахиулахын тулд идэвхтэй ажил өрнүүлж ирсэн. Гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Газад үргэлжлүүлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дайны дараах сэргээн босголтыг сэргээх талаар нааштай хүчин чармайлт гаргана. Газын зурваст гал зогсоосноор боломж болгож, бүс нутгийн хурцадмал байдал намжихийг урагш ахиулахыг Хятадын тал холбогдох талуудад чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа цуцалтгүй хүчин чармайлт гаргаж, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг ахиулах болно" гэжээ.


Г.Бямба