Японы эрх баригч намын төлөөлөгчид Хятадад хийсэн гурван хоногийн айлчлалаа 1-р сарын 15-нд өндөрлөжээ. Хятадад байх хугацаанд хоёр тал Хятад-Японы эрх баригч намын солилцооны механизмын 9 дэх уулзалтыг хамтран зохион байгуулжээ. Зургаан жил гаруй тасалдсан механизмын уулзалтыг дахин сэргээж буй нь энэ гэнэ. Шинэ онд нягт яриа хэлэлцээ, харилцаагаа үргэлжлүүлж, Хятад, Японы харилцааг сайжруулахад тус дөхөм үзүүлэхийг хүсэж байгаагаа хоёр тал энэ үеэр илэрхийлжээ.
1-р сарын 14-нд болсон Хятад, Японы эрх баригч намын солилцооны механизмын 9 дэх уулзалтын үеэр, хоёр тал харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар гүнзгий ярилцаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хоёр тал Хятад, Японы харилцаа ямар нөхцөл байдалд тулгарсан ч нягт яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо хадгалах ёстой гэдгийг онцолжээ.
ХКН-ын Төв хорооны гадаадтай харилцах яамны сайд Лю Жяньчао хэлэхдээ, "Ази тивийн чухал орнуудын хувьд Хятад, Япон Ази тивийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, Азийн хамтын хөгжлийг ахиулах үүрэг хариуцлагаа үүрэглэж, үзэл суртал, лагерийн сөргөлдөөнийг тууштай эсэргүүцэх ёстой гэсэн бол
Японы Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироюки Морияма хэлэхдээ, "Япон, Хятадын эрх баригч намын уулзалтыг дахин сэргээсэн нь Япон Хятадын улс төрийн намын солилцооны шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна " гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0