sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны нэгдүгээр сарын 16 /The People's Daily/. Хүнтэй төстэй роботуудын дунд олон улсын олимпиад, хагас марафон гүйлтийн тэмцээнийг Хятадын нийслэл Бээжин хотод энэ онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай хотын дарга Инь Юн Ардын төлөөлөгчдийн жил тутмын ээлжит чуулганы үеэр ажлын төлөвлөгөөгөө танилцуулахдаа мэдэгджээ. 


Хүн дүрст роботууд оролцох үндсэн тэмцээн энэ оны наймдугаар сард болно. Мөн тамирчдын компьютертой хамтран ажиллах ур чадварыг шалгахын тулд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах аж. Үндсэн тэмцээнийг хөнгөн атлетик, хөл бөмбөг, ерөнхий ур чадвар гэсэн төрлүүдээр явуулна гэж Инь Юн хэлсэн байна. 


Харин роботуудын хагас марафон гүйлтийн тэмцээн нь ирэх дөрөвдүгээр сард Бээжин хотын Ижуан эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд болно. 2025 онд хүн дүрст робот, арилжааны сансрын нислэг, биомеханик болон шинэ материал зэрэг ирээдүйн үйлдвэрлэлийн 20 гаруй салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж Бээжингийн засгийн газрын ажлын төлөвлөгөөнд дурджээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг