sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам 1-р сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв. 

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь энэ үеэр хэлэхдээ, "АНУ худал мэдээлэлд суурилан Шинжаантай холбоотой “Хуулийн төсөл” гэгчээ хэрэгжүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд хориг тавьжээ. Үүний мөн чанар нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал бөгөөд Хятадын ашиг сонирхлыг хохироож, Хятад Улсыг хязгаарлан дарж байгаа явдал юм. “Албадан хөдөлмөрлүүлж байна” гэдэг нь ямар ч үндэслэлгүй дэмий яриа. Хятад улс шуурхай бодлого хэрэгжүүлж, Хятадын аж ахуйн нэгжийн зүй зохистой хууль ёсны эрх ашгийг шуурхай хамгаална" гэжээ.


Г.Бямба