Нэгдүгээр сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд тус улсад төрийн айлчлал хийж буй Шри Ланк Улсын Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяке нар хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Шри Ланка дипломат харилцаа тогтоосноос хойших 68 жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, өөр өөр улс орон найрсаг зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ байсаар ирсэн. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Шри Ланкийн чин үнэнч харилцан туслалцдаг, үеэс үед найрсаг байх стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж, “Бүс ба зам”-ыг хамтаар өндөр чанартайгаар бүтээн байгуулах болон олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодитой ашиг тус бүтээсэн. Хятад Улс Шри Ланкийг ямагт хөршийн дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн бөгөөд цаашид Шри Ланка үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь урьдын адилаар дэмжлэг үзүүлж, Шри Ланкийн тал өөрийн улс орныхоо онцлогт тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлэхийг дэмжинэ. Хятад улс Шри Ланкатай улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, төр улсын засаглалын туршлагын талаар санал бодлоо солилцож, хоёр орны салбар хоорондын яриа хэлцлийг бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад улс НҮБ болон бусад олон талт байгууллагын хүрээнд Шри Ланкатай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний хөгжлийн томоохон асуудалд хамтаар тэмцэж, дэлхийн өмнөдийнхөн хамтран хүчирхэгжихийг баримталж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэсэн бол
Диссанаяке хэлэхдээ,"Шинэ оны эхэнд Хятадад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Шри Ланка Хятадын эдийн засаг, шинжлэх ухаан технологи, дэд бүтэц зэрэг салбарын хөгжлийн чухал ололт амжилтыг биширдэг. Хятад Улс Шри Ланкийн найдвартай анд, түнш байсаар ирсэн. Шри Ланка Хятад Улс хоорондын харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Шри Ланкийн тусгаар тогтнол, бүрэн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад Хятад тал үнэтэй дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Шри Ланка "Бүс ба зам"-ыг хамтран байгуулахад хүчин зүтгэж, бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийг сайжруулахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэж байна, Хятадын олон компани Шри Ланкад хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлэхийг сайшааж, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, ядуурлыг бууруулах, дижитал өөрчлөлт, аялал жуулчлал, далай тэнгис, боловсон хүчний сургалт болон бусад салбарууд Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Шри ланк болон монгол улсыг хятадын өрийн урхинд орсон улсууд гэж америкийн нэгэн тинк танк хүрээлэн зарлаж байсан нь хэдэн жилийн өмнө