БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв.
АНУ-ын Худалдааны яам хиймэл оюун ухааны экспорттой холбоотой шинэ хяналтын бодлого гаргасан тухай сэтгүүлчийн асуусан асуултад Гүө Жякүнь хариулахдаа, "Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үүнд хариу тайлбар хийсэн. АНУ үндэсний аюулгүй байдлын ухагдахууныг хэтрүүлэн тайлбарлаж, худалдаа эдийн засаг шинжлэх ухаан технологийн асуудлыг улс төржүүлэн, зэвсэг болгон ашиглаж, экспортыг дур зоргоороо хязгаарлан, Хятад улсыг хорон санаагаар дарах нь зах зээлийн дүрэм журам болон олон улсын худалдаа эдийн засгийн дэглэмийг ноцтой эвдэж, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, Хятад Америк хоёр орон, улс орнуудын үйлдвэр худалдааны салбарынхны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа юм. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шуурхай бодлого авч хэрэгжүүлэн, Хятадын аж ахуйн нэгжийн зүй зохистой хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно.Америк ноёрхлоо хамгаалахын төлөө хиймэл оюун ухааны салбарт ч “Анги давхарга” хувааж эхэллээ. Хиймэл оюун ухаан бол нийт хүн төрөлхтний нийтийн өв, "баян улс баян хүний тоглоом" болж, хөгжлийн шинэ зөрүүг бий болгох ёсгүй" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0