БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1 дүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хуралдуулав. "1 дүгээр сарын 12-ны өдөр БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Волсонгийн цөмийн цахилгаан станцын 2-р цогцолбор хэвийн ажиллаж байх үед агуулахын усан санд байсан 29 тонн орчим цөмийн хаягдал усыг дээж авч шинжилгээ хийгээгүй тохиолдолд далай руу цутгажээ. Хадгалах савны гадагшлуулах хавхлага онгорхой байсныг ажилтнууд мэдээд тэр даруйд нь хаасан байна. Сав дахь үлдэгдэл дээжийг шинжилсний дараа цацраг идэвхт бодисын агууламж хэвийн хэмжээнд байсан байна. БНСУ-ын цөмийн цахилгаан станцаас ус алдагдсан ослын тухайд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа: "Хятад улс холбогдох байдлыг анзаарсан, ил болсон мэдээллээс үзэхэд, БНСУ-ын тал яаралтай арга хэмжээ авсан байна. Энэ ослын цаашдын байдлын талаар Хятад улс анхааралтай ажиглах болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0