ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн Нарны аймгийн зургаан гараг шөнийн тэнгэрт нэгэн зэрэг үзэгдэнэ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Энэ өдөр Дэлхийд хамгийн ойр байрлах дөрвөн гараг энгийн нүдэнд үзэгдэх бол харагдахгүй цорын ганц гараг бол Буд юм. Харин хоёрдугаар сарын 28-ны орой одон орны ховор үзэгдэл тохиох бөгөөд Буд гаргийг оруулаад долоон гараг шөнийн тэнгэрт үзэгдэх ажээ.
Эл үзэгдлийг гаргуудын давхцал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн гараг Нарны талаас 20-30 градусын хол хол зайтай шулуун шугамд байрлах үеийн одон орны үзэгдэл юм. Гаргуудын давхцалыг “гаргуудын жагсаал” гэж албан бусаар нэрлэх нь бий. Гурваас дөрвөн гараг нэгэн зэрэг харагдах үзэгдэл ойр ойрхон тохиодог бол зургаа эсвэл долоон гаргийн давхцал ховорт тооцогддог. Хэрэв долоон гараг нэг дор үзэгдэж байвал бүрэн хэмжээний жагсаал гэж нэрлэдэг. Ийм үзэгдэл 2025 оны гуравдугаар сарын 8-нд тохионо.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
За юм юм болох нь дээ