Нэгдүгээр сарын 13-нд Хонконгийн онцгой бүсийн Засгийн газар болон Хонконгийн Худалдаа хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй Азийн санхүүгийн 18 дахь удаагийн форум Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ. Уг форум "Өсөлтийн шинэ хөдөлгүүрийг эхлүүлэх нь" сэдвийн хүрээнд хоёр хоног үргэлжлэх юм. Хонконг олон улсын санхүүгийн төв болох давуу талаа цаашид ашиглах, өөрчлөлтийн дунд өсөлтийн шинэ хөдөлгүүрүүдийг эрэлхийлэх зэрэг олон сэдвүүдэд анхаарлаа хандуулж буй гэнэ.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Форумд улс төр, бизнесийн удирдагчид, санхүүгийн шинжээчид болон нэрт эдийн засагчид зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 100 гаруй зочныг урьж, илтгэл тавих, санхүүгийн зах зээлийн хөгжил хийгээд хөрөнгө оруулалтын боломжуудад дүн шинжилгээ хийх, макро эдийн засаг, олон улсын нөхцөл байдал болон хиймэл оюун ухаан, санхүүгийн технологи зэрэг халуун цэгийн асуудлаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж байна.
Тус чуулга уулзалт нь 40 гаруй үндсэн илтгэл, бодлогын хэлэлцүүлэг болон тусгай форумуудаас бүрдэж, "Дэлхийн эдийн засгийн төлөв", "Хятадын боломжууд" зэрэг халуун цэгийн асуудлуудад анхаарлаа хандуулж, Хятадын эх газар, АСЕАН, Ойрхи Дорнод зэрэг хөгжиж буй зах зээл дэх бизнесийн боломжуудын талаар ярилцах ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0