1-р сарын 13-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь даргалан хуралдуулжээ.
АНУ нь Хятадын аж ахуйн нэгжийг хоригийн жагсаалтад оруулсан талаар сэтгүүлчийн асуусан асуултад Гүө Жякүнь хариулахдаа, "АНУ үндэсний аюулгүй байдал хэмээх ухагдахууныг хэтрүүлэн ойлгож, худалдаа эдийн засгийн хэвийн хэлхээ холбоонд хөндлөнгийн оролцоо хийж, хязгаарладагт нь Хятад улс эсэргүүцэл илэрхийлсээр ирлээ. Олон улсын хуулийн үндэслэлгүй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хууль бус ганц талын хориг тавьж, урт гар сунгахыг Хятад улс эсэргүүцсээр ирсэн "гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
ANU,Trampyn zuv shuu dee