БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /RIA Novosti/. "Зөрчил мөргөлдөөн гарсан нөхцөлд" зүүн жигүүрт хүчээ түргэн шуурхай байрлуулах чадварыг шалгах "Steadfast Dart-25" сургуулилалтыг НАТО-гийн гишүүн есөн орон энэ сарын 13-наас хоёрдугаар сарын 26-ны хооронд хийнэ.
Италид байрладаг Холбоотон орнуудын хариу арга хэмжээ авах хүчний (ARF) командлалаас өмнө нь гаргасан мэдэгдэлд дурдсанаар "энэхүү сургуулилалт нь НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд Европоос цэргийн хүчийг түргэн шуурхай байрлуулах чадварыг харуулах зорилготой" гэжээ.
Сургуулилалтад холбоотон есөн орны агаарын, хуурай замын, тэнгисийн цэргийн хүчний болон тусгай хүчний 10 мянга орчим цэрэг оролцох бөгөөд сургуулилалтууд Румын, Болгар, Грек улсад болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Оросыг өдөж байгаа юм ! Цөмийн зэвсэггүй Нато ёстой яршиг л байна !
Tsomiin zevseggui NATO gej yamar chotgor ni chamd shivnechih ve.
Зө зө,,,,сургуулилт хийнээ гэж байгаад л эхэлдэг юм билээ,,,3 жилийн өмнө бөгспутин бялруст украины хил дээр сургуулилт хийнээ гээд л цэрэгээ овоолоод байсандаа,,,,