ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Politico/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Орос-Украины дайныг зогсооход шаардлагатай холбоо харилцааг ойрын саруудад тогтооно гэж найдаж байна хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд томилогдсон Майк Уолц мэдэгджээ.
Ням гарагт ABC телевизийн нэвтрүүлэгт оролцсон М.Уолц хэлэхдээ “Ерөнхийлөгч Трампын байр сууринаас харахад та нөгөө талтай ямар нэгэн төрлийн харилцаа холбоо тогтоож, яриа хэлэлцээ хийхгүй бол тохиролцоонд хүрч чадахгүй. Ирэх саруудад бид энэхүү харилцаа холбоог тогтоох болно” гэсэн байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн юм. “Тэрбээр уулзах хүсэлтэй байгаагаа олон нийтийн өмнө ч илэрхийлсэн, бид энэ дайныг дуусгах ёстой. Энэ бол цус асгаруулсан эмх замбараагүй байдал” гэж Д.Трамп хэлсэн байна.
Хөтлөгч Жонатан Карл М.Уолцоос уг уулзалт зөвхөн Трамп, Путин нарын хооронд болох уу, эсвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч мөн оролцох уу хэмээн асуусан байна. Үүний хариуд М.Уолц “бид үүнийг хараахан шийдээгүй, хэлэлцэх шатандаа явж байна” гэж хариулжээ.
Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Орос-Украины дайныг албан тушаалдаа орсон эхний өдрөө, эсвэл түүнээс ч өмнө дуусгаж чадна гэж нэг бус удаа хэлж байв. Саяхан түүний Украин, ОХУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр сонгогдоод буй Кейт Келлог дайныг дуусгах боломжит хугацааг хойшлуулсан байна. Армийн тэтгэвэрт гарсан дэслэгч генерал тэрбээр лхагва гарагт “Fox News”-т ярилцлага өгөхдөө, би энэ хугацааг 100 хоног хэмээн тооцно гэв.
Ням гарагт М.Уолц хэлэхдээ “Украины тал оросуудыг нутаг дэвсгэрээсээ тэр чигт нь хөөн гаргах боломжгүй нь тодорхой байна. Үүнийг ямар нэгэн дипломат аргаар шийдэх ёстой гэдгийг бүгд мэдэж байгаа. Украины газар нутаг, тэр дундаа Крымээс ч орос хүн бүрийг хөөж гаргана гэж хэлэх нь бодитой зүйл биш гэж би бодож байна. Ерөнхийлөгч Трамп энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлхий даяараа үүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь маш том дэвшил гэж би бодож байна. Одоо улам урагшаа харж ажиллацгаая” гэжээ. Флорида муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн М.Уолцын ярьснаар, Д.Трампын хэлсэн үг нь "дайн бол хэзээ ч зогсохгүй үргэлжилнэ" гэсэн бодлоос ангижрахад тусалжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Савсага трампийн 24 цаг бол зүгээр л сонгуулийн шоу байсан байх нь байншдээ,,,
Орос задарнаа, түр хүлээ
Барууныхан нэг том өргөн уулзалт хийж, сан ал бодлоо солилцоод, Оросыг доошоо орсон дээр нь одоохон бодийг нь хөтлөөд,буруугий нь өөрт тохоод, түүхэнд биччихье ээ гэж нэг эн дуугаар тохиролцоно доо, харж л байгаа рай ! Тэр шийдвэр нь ч гялс биелэлээ олно !!!
Урд байгаа элэг нэгтэн ахан дүүстэйгээ нэгдэх тохиромжтой цагийг отон хүлээж бна уу луухааны үлдэгдлээ
Трамп олигтой хэлэлцээ хийж чадахгуй нь тодорхой бн Оросын эзэлсэн газрийг егех юм бол ямар яриа байдаг юм
Оросыг бүрмөсөн намнаад гужааг намнах их ажил ундарна