КИЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Оросын цэргүүдэд олзлогдсон Украины цэргүүдийг солилцох ажиллагааг зохион байгуулж чадвал Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд цэргүүдийг нь хүлээлгэн өгөхөд бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ням гарагт мэдэгджээ.
“Умард Солонгосын бусад цэрэг манай цэргүүдэд олзлогдох нь цаг хугацааны л асуудал” гэж В. Зеленский олон нийтийн X сүлжээнд бичжээ.
Украины цэргүүд Курск мужид Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон тухай В.Зеленский бямба гарагт мэдээлсэн байна. Умард Солонгосын цэргүүд өнгөрсөн оны намраас байлдааны ажиллагаанд оролцож эхэлснээс хойш анх удаа олзлогдсон нь энэ юм.
Украин болон барууны орнуудын эрх баригчдын үзэж байгаагаар, Умард Солонгосын 11 мянга орчим цэргийг Оросын цэргүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Курск мужид байрлуулсан байна. Орос, Умард Солонгосын цэргүүд ихээхэн хохирол амссан гэж В.Зеленскийн мэдэгджээ.
“Оросын олзонд байгаа манай цэргүүдийг солилцох ажиллагааг зохион байгуулж чадвал Украины тал Кин Жөн Унд цэргүүдийг нь хүлээлгэн өгөхөд бэлэн байна” гэж В.Зеленский хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ, буцахыг хүсэхгүй байгаа Умард Солонгосын цэргүүдэд өөр хувилбарыг санал болгож магадгүй бөгөөд “энэ дайны тухай үнэнийг солонгос хэлээр түгээн, энх тайвныг ойртуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүмүүст ийм боломж олгоно" гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Нутаг буцвал алуулна. Украинд үлдвэл ар гэрийг нь буудна. Оросын сайн найз улс нь Хойд Солонгос. Ижил ижилээрээ гэдэг нь энэ
Буцаж очвол тэр хойд цэргүүд шууд алуулна ! Биёэ тэнхрүүлж байгаад шууд баруун ру гарсан нь дээр ! Ийм шугамаар баруун ру гарч болдог гэж хойд цэргүүд мэдчихвэл !
оросын төлөө байлдаж бсан цэргийг баруун авахгүй лдээ, өмнөд Солонгос магадгүй
Аль ч газар адилхан юмдөө,,,зөнөж тэнэгэрсэн эсвэл шунал хүсэлдээ идэгдсэн дарангуйлагчид ард түмнээ тархидаж боолчилдог юм байнаа,,,маогын “””ард түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч бичиж болно”””гэж хэлдэгч үнэн юм байнаа,,,,ард түмэн ядуу харанхуй мунхаг””цагаан цаас”” шиг байх нь эрх баригчидад дарангуйлагчидад маш их чухал байдаг юм байх нь байншдээ,,,