-р сарын 9-нд болсон Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн танилцуулахдаа, одоогийн байдлаар, Хятад улс дэлхийн 30 орон болон бүс нутагтай чөлөөт худалдааны 23 гэрээ байгуулж, чөлөөт худалдааны бүсийн сүлжээ тасралтгүй өргөжин гүнзгийрсээр байна гэжээ.
Хэ Ядүн хэлэхдээ, "Хятад, Мальдивын чөлөөт худалдааны хэлэлцээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Барааны худалдааны хувьд, хоёр тал тэг тариф тогтоосон бүтээгдэхүүний тарифын зүйлийн тоо болон импортын хэмжээнд эзлэх хувь хэмжээ цөм 95 гаруй хувьд хүрсэн байна. Үйлчилгээ худалдааны хувьд, хоёр тал үйлчилгээний салбараа улам нээлттэй болгосон. Хөрөнгө оруулалтын тухайд, хоёр тал иргэдэд харилцан хөнгөлөлт үзүүлж, хоёр талын харилцан хөрөнгө оруулалтыг үр дүнтэй хамгаалахыг дэмжиж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0