Хятадын бие дааж бүтээсэн анхны том оврын аяллын хөлөг “AIDA Magic City" энэ онд Хятадын боомтын хотуудаар аялах бөгөөд 4-р сарын 6-нд Чиндао хотоос анхны аяллаа эхлүүлнэ гэж буюу 1-р сарын 9-д AIDA Cruises компани мэдэгджээ. Энэ нь тус улсын томоохон аяллын хөлөг онгоц Шанхайгаас бусад Хятадын боомтын хотоос хөдөлж буй анхны тохиолдол гэнэ.
“AIDA Magic City" нэрэмжит аяллын хөлөг онгоц Чиндаогийн олон улсын аяллын боомтоос хөдөлж, 4-н шөнө, 5-н өдрийн олон улсын аяллын хоёр маршрутаар аялж, зорчигчдыг Японы Фүкүока, Өмнөд Солонгосын Чежү хотод хүргэх юм. Дараа нь тус аяллын хөлөг онгоц нь Хятадын олон боомтын хотуудаар аялна.
"Adora Flora City"-ны эцсийн угсралт, ачих ажлыг түргэсгэж, 2026 оны эцэс гэхэд нийлүүлэх бөгөөд Гуанжоугийн Наньша хотоос олон улсын маршрутаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Аминаасаа уйдсан хүмүүс хятадын хулхи усан онгоцоор зорчиж живж үхнэ. Хятадууд хулхи бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ дэлхийд алдартай.