sonin.mn

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 9 /TASS/. "International IQ Organization" байгууллагаас IQ түвшнээр дэлхийн улс орнуудыг эрэмбэлэхэд IQ-ийн дундаж үзүүлэлтээр Хятад улс нэгдүгээрт, Иран, Өмнөд Солонгос улсууд хоёр, гуравдугаарт оржээ. 




Энэхүү жагсаалтыг гаргахдаа 127 орны 1.4 сая хүнээс авсан сорилын хариуд үндэслэсэн байна. Судалгаанд оролцогчид оюуны чадвараа үнэлүүлэхдээ бүгд ижил даалгавруудыг гүйцэтгэжээ.




Хятадын иргэдийн дундаж оноо 107.43, Ираных 106.63, Өмнөд Солонгосынх 106.57 гарсан байна. Дөрөв, тавдугаар, зургаадугаар байруудыг Япон (106.54 оноо), Сингапур (105.25 оноо), Орос (103.31) тус тус эзэлжээ. 2024 онд дэлхийн улс орнуудын иргэдийн IQ-гийн дундаж үзүүлэлт 100 оноотой гарсан байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг