Улаанбаатар хотод өдөр бүр 500-600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын өдрүүдээр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн байна. Уг судалгаагаар гэр хорооллоос 58-60 орчим хувь, авто тээврийн хэрэгслээс 28-30 орчим хувьтай агаарын бохирдлыг үүсгэж байгааг тогтоожээ.
Улаанбаатар хотод нийт 19 агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуул 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, дүн мэдээг олон нийтэд хүргэдэг. Агаарын чанарын дүн мэдээнд азотын давхар ислийг тодорхойлох нь чухал байдаг. Учир нь азотын давхар исэл бол өнгөгүй, үнэргүй хий бөгөөд авто тээврийн хэрэгсэл болон цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух гэсэн агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс ялгардаг.
Хамгийн аюултай нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, гуурсан хоолойн багтраа, уушгины эдийг цочроох, амьсгалын замын халдварт өвчинд өртөмгий байдлыг нэмэгдүүлдэг.
Гэтэл уг азотын давхар ислийн хэмжээ авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаанд маш ихээр агуулагддаг байна. Тодруулбал, авто замтай ойролцоо байрладаг Баруун 4 зам, Зурагт, Амгалан, “Мишээл экспо”-ийн агаарын чанарын харуулын мэдээгээр дээрх 4 байршилд азотын давхар ислийн хэмжээ агаарын чанарын стандартаас байнга давдаг бөгөөд бусад харуулаас азотын давхар ислийн агууламж хамгийн өндөр гардаг аж.
Сэтгэгдэл3
Хувийн машин албаны машин хоёрийн харьцаа ямар байна улаан баатар хотод хэдэн төрийн албан хаагч сайд дарга нар ямар унаагаар явдаг вэ
Унэн Хотын хун машины тоог эрс ыцоолох хэрэгтэй Тэхиын тулд Ходоогийн хогжил хотолбор хэрэгжуулээч Метро замын ажлаас илуу чухал баына
Гэр хорооллыг хөдөө орон нутаг руу буцаавал түгжрэл утаа хоёр байхгүй болно.