sonin.mn

Монгол Улсад томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Иргэний цэргийн харилцааны баг болон Элчин сайдын яамнаас 2000 ширхэг пульсоксиметр хандивлалаа.


Энэхүү оксиметр нь эмч, сувилагчдад өвчтөнүүдийн байдалд түргэн үнэлгээ хийж, ангилан ялгахад шаардлагатай чухал багаж бөгөөд Улаанбаатар хотын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн энэ үед онцгой ач холбогдолтой ажээ. 


Хандивласан оксиметрийг Улаанбаатар хот болон ойролцоох өвчтөнүүдийн ачаалал ихтэй нийтийн эмнэлгүүдэд хуваарилах юм байна. Уг багаж хэрэгсэл нь томуу болон амьсгалын замын вирусийн өвчтөнүүдэд эмчилгээ үзүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна бусад өвчнийг эмчлэх Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.