ЖЕНЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 9 /NHK/. Хятадад хүний метапневмовирусээр (hMPV) үүсгэгдсэн амьсгалын замын цочмог халдварт өвчин дэгдсэн нь батлагдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Гэхдээ өвчний дэгдэлт санаа зовоох ноцтой шалтгаан биш гэдгийг тус байгууллагын төлөөлөгч дурдсан байна.
Уг вирусээр халдварласан тохиолдолд ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба бага насны хүүхдүүд, өндөр настнууд, дархлаа суларсан хүмүүс илүү хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улсад өнгөрсөн оны сүүлчээс хойш метапневмовирусийн халдварын тоо нэмэгдсэн байна. Мөн Энэтхэг, Индонез улсуудад халдварын тохиолдол бүртгэгджээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших орнууд дахь амьсгалын замын халдварт өвчний талаарх тайландаа ДЭМБ Хятад дахь халдварын талаар дурджээ. Хятадад сүүлийн хэдэн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг тус улсад гаргасан тоо баримт харуулсан байна. Мөн уг вирусийн халдвар ялангуяа Хятадын хойд мужуудад нэмэгдэж байна гэжээ.
Тайланд мөн амьсгалын замын өвчлөл Хойд хагас бөмбөрцгийн орнуудад өвлийн улиралд байх хэмжээнээс хэтрээгүй гэж дурджээ. ДЭМБ мөн тайландаа Хятадын эрх баригчидтай хамтран нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.
Метапневмовирус бол шинэ төрлийн вирус биш гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис мэдээлжээ. Уг вирус нь ердийн ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд халдварласны улмаас нас барах магадлал "маш бага" аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Бодит байдал: hMPV (метапневмовирус) шинэ вирус биш. Энэ вирус олон арван жилийн туршид мэдэгдэж байсан бөгөөд өвчлөлийн тохиолдол жил бүр бүртгэгддэг. Юу мэдэх хэрэгтэй вэ: • Метапневмовирус нь улирлын чанартай вирус бөгөөд шинэ аюул биш. • Өвлийн улиралд халдварт өвчний дэгдэлт хэвийн үзэгдэл. • Халдвар авах эрсдлийг бууруулахын тулд гарын ариун цэврийг сахиж, олон хүнтэй газраас зайлсхийж, дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй.
hMPV далеко не новый. Этот вирус известен десятилетиями, и случаи заболевания регистрируются ежегодно Что важно знать: • Метапневмовирус — это сезонный вирус, а не новая угроза. • Вспышки заболеваний в зимний период — обычное явление. • Чтобы снизить риск заражения, мойте руки, избегайте массовых мероприятий и укрепляйте иммунитет. Переживание излишни: ситуация под контролем, а меры предосторожности такие же, как при любой сезонной инфекции.
халаалтгүй дөрөв таван одот буудалд мөсний баяр ч гэх шиг. нуль өвчин авчирна шд. өөрсдөө тэрбумтан саятан ихтэй байж.
Хятадаас халдварт өвчин гарч, энэ оны дундаас дэлхийн дайн дэгдэнэ гэж америкийн судлаач нар ярьж байна. Монгол улс орших эсэх биднээс хамаарна.