ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн байдлаар 6300 гаруй га талбайг хамраад байна.Түймрийн улмаас 1000 орчим байшин барилга сүйдсэн нь Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.
Лос-Анжелест хүчтэй салхины улмаас богино хугацаанд тархсан түймрийн улмаас таван хүн амиа алдаж, олон хүн түлэгдэж гэмтсэн байна. CNN телевизийн мэдээлснээр, 150 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ.
Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн хүч алга гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга хэлээд, бид нэг юм уу эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан гэлээ. Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж буй ойн түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид ус хомсдож байгааг мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Холливуд уулын зүүн хэсэг шатаж байгаан биш үү. Хот уруугаа орцын байншдээ