sonin.mn

ХОНКОНГ, 2025 оны нэгдүгээр сарын 7 /SCMP/. Дайны талбарт давуу байдлыг олж авахад нөлөөлөхүйц асар өндөр нарийвчлалтай зөөврийн атомын цагийг Хятадын эрдэмтэд зохион бүтээсэн тухай South China Morning Post сонинд бичжээ.


Судлаачид дайны бүсэд авч явах боломжтой атомын цагийг зохион бүтээсэн бөгөөд уг цаг нь дайны ирээдүйг өөрчилж чадах гэнэ.


Цаг хугацааны асар нарийвчлалтай систем нь хоорондоо хэдэн мянган бээрийн зайд байрлах радаруудад үл үзэгдэх сөнөөгч онгоцыг илрүүлэх, ажиглах зэргээр нэгдмэл байдлаар ажиллах тул ирээдүйн дайны үндэс суурь болох ажээ. Уг цаг нь мөн цахим дайнд дохионы чанарыг сайжруулж, асар их хэмжээний өгөгдлийг хурдан дамжуулна. 1.5 метр орчим өндөртэй, хөргөгчний хэмжээтэй цезийн цагийг байлдааны ажиллагааны бүсэд авчирч болох бөгөөд хүнд нөхцөлд тээвэрлэсэн ч гэсэн нэг секундэд 0.2 квадриллионоос хэтрэхгүй алдаа гаргах гэнэ. Үүнээс гадна мэргэжилтнүүдийн тусламжгүйгээр удаан хугацаагаар автоматаар ажилладаг ажээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг