СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 6 /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, шадар сайд Чой Сан Мок, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Сөүл хотноо уулзаж, хоёр талын холбоотны харилцаа, БНАСАУ-ын талаар хэлэлцжээ.
Уулзалтын үеэр Чой Сан Мок "Өмнөд Солонгосын ардчиллыг дэмжиж, итгэл үзүүлж буй" АНУ-д талархал илэрхийлээд, хоёр улсын батлан хамгаалах чадавхад тулгуурлан Умард Солонгосын янз бүрийн өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг уриалав” гэж түүний тэргүүлж буй Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
Өнөө өглөө Умард Солонгосын тал он гарснаас хойш анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан юм.
Э.Блинкен хариуд нь мэдэгдэхдээ, 12 дугаар сарын 29-ний өдөр “Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон явдалд эмгэнэл илэрхийлж, шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн Чой Сан Мокийн удирдлагад бүрэн итгэж байгаагаа онцлоод АНУ, Япон, Өмнөд Солонгосын гурван талт хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0