1-р сарын 3-нд Хятадын иргэний агаарын тээврийн газар хэвлэлийн бага хурал хийлгэж, 2025 оны хаврын баяраар иргэний агаарын тээврийн зорчигчдын тоо давхацсан тоогоор 90 саяыг давах төлөвтэй байгаа нь шинэ дээд амжилт тогтоох болно гэжээ.
Энэ оны хаврын баярын амралтын үеэр үндэсний хэмжээнд өдөрт 18,500 нислэг үйлдэх гэж байгаа нь жилийн өмнөхөөс 8.4 хувиар нэмэгдсэн гэнэ.
Үүнээс гадна, энэ оны баярын амралтын үеэр хүмүүс зам тээврийн оргил үеэс зайлсхийж, 1-р сарын 25-27-ны өдөр гадагш аялахаар төлөвлөж байгаа бол нэг хэсэг нь цагаан сарын дараах буюу 2-р сарын 4-7-ны өдрүүдэд гадагш гарахаар төлөвлөж байгаа юм байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0