ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 6 /NHK/. Умард Солонгос он гарснаас хойш анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан тухай Японы эргийн хамгаалалтын алба мэдээлэв.
Мэдээлэлд, Умард Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэсэн боловч яг хаана унасныг тодорхой дурдаагүй байна. Пуужингийн үлдэгдэл илэрсэн тохиолдолд ойртож болохгүй, харин эрх баригчидтай яаралтай холбогдохыг тэнгист явж буй хөлөг онгоцнуудын ахмадуудад анхааруулжээ.
Японы Ерөнхий сайд Ш.Ишибагийн ажлын албаны дэргэдэх хямралын үеийн шуурхай штаб Пёньяны харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж эхэлжээ. Ерөнхий сайд мөн холбогдох яамд, газруудад нөхцөл байдлын талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд шуурхай хүргэж, хөлөг онгоцууд, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгосон байна.
Умард Солонгос он гарснаас хойш анх удаа пуужин харваж байгаа нь энэ юм. Тус улс хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд пуужин харважээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Иш энэг амитан тэнгис, тэнгэр рүү байсхийгээд л харвах юм. Орос ах нарын найз гар
Хадаас ч хийж чадахгүй амьтас зэвсэг пуужин хийдэг улсыг шүүмжлэх гэж ядах, ха ха ха
Ямарч байсан пуужин хийгээд харваад байгаа юмдаа
Умардынхан тэнгис рү пуужин харвах болгонд японы ёрөнхий сайд нар болгон их сандраад шуурхай хурлаа хуралдуулдаг юм ! их инээдтэй хүмүүс шүү ! Ким чён Ун дандаа цаашаа харваад байхаар нэг удаа наашаа нэг харваж үзээч энэ Богд уулын чигтээ !!
"ХӨШИГИЙН ХӨНДИЙРҮҮ ЯВДАГ ЗАМ ДАГУУ ХАЙРАН 50 КМ ИЙН 2 ТАЛ ГАЗАР ЯМАР Ч АШИГЛАЛТГҮЙ АШИГТ ҮЙЛИЙН КОЭФФИЦИЕНТГҮЙГ ЗАСАЖ 10 КМ ТУТАМ ХАЖУУРУУ ОРЖ ГАРДАГААР ЗОХИЦУУЛВАЛ 2 ТАЛЫН 50 КМ ГАЗАРТ ХҮМҮҮС ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ХОТЫН ТҮГЖРЭЛ СААРАХАД НЭМЭР БОЛНО
Хөшгийн хөндийд хот байхгүй. Чөтгөрийн нүдээр юу харав.